Замын нөхцөл байдлын хамгийн сүүлийн мэдээ
2018-02-08

Өнөөдөр Архангай, Төв аймгийн нутаг, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн хойд, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр, Говь-Алтай, Өвөрхангайн нутаг, Баян-өлгий, Баянхонгорын өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ хэмээн УЦУОШГ-аас мэдээлжээ.

 

 Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирлагын хяналтын хэлтэс, Шуурхай ажлын хэсэг бэлэн байдалд ажиллаж байгаа бөгөөд улс, хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслүүдэд 24 цагийн хяналт тавьж ажилаж байна. 

 


1. Улаанбаатар-Дархан чиглэлийн 51-53 км-т овоолго цас үүссэн бөгөөд холбогдох АЗЗА-аас 10 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэж дууссан байна. Мөн чиглэлийн 130-135 км-д явах анги дээр дагтаршсан цасыг цэвэрлэж байна.

 


2. Сэлэнгэ-АЗЗА ТӨХК-ний хариуцдаг Дархан-Сүхбаатар сум чиглэлийн авто замд 4 хүний бүрэлдэхүүнтэй үйлчилгээний машин 1 зам дагуух хог цэвэрлэж байна.

 


3. Төв-АЗЗА ТӨХК-ий хариуцдаг УБ-Мандалговь чиглэлийн замын 79-89 км-д шуурсан цасыг автогрейдерээр арилгаж байна.

 


4. Ховд-АЗЗА” ТӨХК-ийн хариуцдаг Улаангом чиглэлийн замын Буянт голын халиа гүүрэнд тулж байгааг суваглан ухаж түвшинг багасгах ажил хийгдэж байна.

 


Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан-Асгат чиглэлд хооронд шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Говь-Алтай аймгийн Дэлгэр-Есөнбулаг чиглэлд цасан болон шороон шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, Завхан аймгийн Сонгино сумаас Нөмрөг сумын хооронд цас их хэмжээгээр орж, цасан болон шороон шуурга шуурч байна.

 

Мөн Өмнөговь аймгийн Манлай, Сүхбаатар аймгийн Онгон сумуудад шүлхий өвчин гарсан тул УБ-Өмнөговь аймгийн Цагаан хад орох тээврийн хэрэгсэл Өмнөговь аймгийн Цогт-овоо, Цогт-цэций чиглэлээр, УБ-аас Сүхбаатар аймгийн Дарьганга чиглэлд яваа тээврийн хэрэгсэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр гэсэн маршрутаар явахаар болсон байна. 


Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг мөн “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
УЛСЫН ИХ ХУРЛЫГ ТАРААЯ АРД ТУМЭЭН МАН ДАНДАА АРД ТҮМНЭЭ ТЭНЭГ БАЙЛГАЖ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙХ СОНИРХОЛТОЙ ЗӨВХӨН ДАРААГИЙН СОНГУУЛДЬД ЯАЖ ГАРАХ ХУРЭЭНД АЖИЛ ХИЙЖ БНА ЭППОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХУУГ 7,5 БОЛОГЛООЧ ГЭХ ШИГ 5-6 БОЛГОХ БҮРЭН БОЛОМЖ БАЙХАД АРД ТҮМНЭЭ ХУУРАХ ТӨДИЙ ,ТЭТГЭВЭРИЙН НАСЫГ 6 САРААР СУНГАХ БАЙСНАА 3 САРААР СУНГАХ БОЛЛОО Ч ГЭХ ШИГ ЯАГААД ЭМЭГТЭЙ 55,ЭРЭГТЭЙ 60 ХУУЧНААРАА БАЙЖ БОЛОХГУЙ ГЭЖ БАС АЖИЛ ХИЙЛЭЭ ГЭЖ ЯРИХ БАЙХДАА ЯАГААД ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮГДЭД НЬ ОЛГОХГҮЙ ЦЭНЗҮҮРДЭХ ГЭЖ ЭРГЭЖ БУЦСАН ЕСТОЙ МЭДЭХГУЙ
2018-02-09