Улаанбаатар
Пёнчан 2018: МЕДАЛЬ
2-8

 

Бүх Олимпийн наадмын медаль өөрийн гэсэн давтагдашгүй хэв маяг, загвар дизайнтай байдаг. Тэр хэрээр медаль бүхний орц найрлага дахь үнэт металийн хэмжээ дамжаа, үнэ өртөг өөр өөр байх нь бий. Пёнчан 2018 өвлийн Олимпийн наадмын медалийн талаар товчхон танилцуулга хүргэе.

 

Энэ удаагийн Олимпийн наадмын медалийг БНСУ-ын гар урлаач, дизайнер Ли Сүк Ву урласан байна. Түүний урласан уг медаль нь нүүрэн талдаа Олимпийн бэлгэдэл бүхий таван цагариг, ардаа тухайн спортын төрлийг илтгэх дүрслэл болон Пёнчан 2018-ыг дүрсэлжээ. Мөн ирмэг хүрээгээр нь Пёнчан-2018 өвлийн Олимп гэдгийг Хангыл үсгээр бичсэн байна.

 

1912 оны Стокольм хотод болсон өвлийн Олимпоос хойш алтан медалийг мөнгө болон бусад металтай хольдог болсон. Энэ удаа ч гэсэн ихэнхи орцонд мөнгө ашигласан байна. Тухайлбал 580 грамм мөнгийг 6 грамм алттай хольж, нийт 259 медаль бүтээсэн байна.  Өөрөөр хэлбэл нийт 1554 грамм алт ашиглаж энэ жилийн алтан медалийг бүтээсэн гэсэн үг.

 

Олимпийн алтан медалиас цэвэр алтыг нь ялган гаргаад, зах дээр зарвал нэг медаль 281 ам.доллар хүрэх бөгөөд нийтдээ 72 905 ам.долларын ханш бүхий алтны орц Пёнчаны Олимпийн аваргуудад зарцуулагдаж байна. 

 

 

Харин мөнгөн медалийг 580 грамм цэвэр мөнгөөр хийжээ. Ингээд дүгнээд үзвэл 300440 грамм мөнгийг алт, мөнгөн медалиудад зарцуулжээ. Нэг унц мөнгө 17 доллартой тэнцэж байгаа бөгөөд энэ ханшаар нийт медалийн өртгийг гаргавал 180 000 ам.доллартай тэнцэж байна.

 

Харин хүрэл медалийг хийхэд 493 грамм зэс ашигласан байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин