Сэтгүүлчид мэдээлэл хийнэ
2018-02-09

 9.30 цагт Үндсэн хуулийн цэц

 

Хуралдаанаар Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татаж болох эсэхийг хянан шийдвэрлэнэ.


11.00 цагт Төрийн ордны А танхимд 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр намрын чуулган завсарлаж байгаатай холбогдуулан Хэвлэлийн бага хурал хийнэ.


 11.00 цагт Хүүхдийн Төв номын санд

 

“Монгол бахархал-Цагаан сар” тэмцээн болно.


11.30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 

 

Номтой Нөхөрлөе клубээс "Эрээний бэлэгнээс, Эрдмийн бэлэг рүү" уриатай сар шинээр зочин гийчиндээ бэлэг бэлгийн дээд ном бэлэглэхийг уриалж хэвлэлийн бага хурал хийнэ. 


12.00  цагт MN-Мэдээллийн төвд

МСНЭ-ийн их хурлаар улс төрийн намын нөлөөнд орж болзошгүй дүрэм батлахаар улайрч, сэтгүүлчдээр хэлэлцүүлэх боломж олгоогүйг эсэргүүцэн их хурлыг орхин гарсан сэтгүүлчид хэвлэлийн хурал хийнэ.


14.00 цагт Хан-Уул дүүргийн Соёлын ордонд

 

“МОНГОЛЫН ЦАГААН САР 2018” үзэсгэлэн худалдааны нээлт болно.

Shuud.mn
Сонин хачин