Нийслэлээс гарах замын хөдөлгөөнийг нээлээ
2018-02-09

Улаанбаатараас гарах бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ. Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан, хальтиргаа гулгаа үүссэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улс, улсын чанартай автозам, замын хөдөлгөөний өчигдөр оройны 19.00 цагаас хаагаад байсан юм. Одоо замын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

 

Өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар нийслэл орчим болон Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв, Дорноговь аймгуудын нутгаар цасан шуургатай байна. Мөн Ховд аймагт цас орж байгаа бол бусад аймгуудаар цаг агаар тогтуун байна. 

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин