Улаанбаатар
“Бүжгээр урлахуй” сонгодог бүжгийн гайхамшгийг мэдрүүлнэ
2-9

 

УДБЭТ-ын 55 жилийн ой энэ жил тохиож байгаа. Ойн хүрээнд сар бүр сонгодог урлагийн аль нэг төрлийг сурталчлах олон талт ажил хийж байгаа билээ. Харин энэ сарыг “Балетмейстрүүдийн сар" болгон зарлажээ.

 

Энэ хүрээнд “Бүжгээр урлахуй” хэмээх шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн балетын тоглолтыг маргааш буюу энэ сарын 10-нд тоглох гэж байна.

 

Тоглолтоор дэлхийн болон Монголын сонгодог бүтээл УДБЭТ-ын тайзнаа хэрхэн амилахыг  үзэнгээ Монголын балетмейстерүүдийн ур чадвар, онцлогийг сонжих боломжтой. Тоглолт энэ сарын 10-нд 17.00 цагт ганцхан удаа тоглогдоно.

 

М.Дөлгөөн   

Shuud.mn
Сонин хачин