Ким Чен Унд армийнхан нь хүндэтгэл үзүүлжээ
2018-02-09

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өнөөдөр 23 дахь өвлийн олимп хөшгөө нээх билээ. Олимпийн өмнөх өдөр Хойд Солонгос улс нийслэл Пхеньян хотноо цэргийн сүрт жагсаал зохион байгуулсан юм.

 

 

Энэхүү цэргийн жагсаалд 20 мянга гаруй цэргийн алба оролцож, олон мянган хүн үзсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Парад эхлэхээс өмнө тус улсын армийнхан удирдагч Ким Чен Ун болон Тэргүүн хатагтай Ри Сол Жуд хүндэтгэл үзүүлсэн байна.

 

 

Тэд хар өнгийн хувцсаар ижилсэн байжээ.

 

Хойд Солонгосыг үндэслэгт Ким Ир Сений нэрээр нэрийдсэн талбайд өчигдөр орон нутгийн цагаар 10.30 цагт парад эхэлсэн ч тус улсын төв телевиз 17.00 цагт зурагтаар цацсан байна.

 

“Телевизээр уг парадыг шууд дамжуулан үзүүлэхгүй байсан учир иргэд төв талбай руу явах урсгал нэмэгдснээр Пхеньян хотын ихэнх зам ачааллаа дийлэхгүй, олон цаг үргэлжилсэн түгжрэл үүссэн талаар “AFP” агентлаг мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин