Нийслэлийг Хархорин руу нүүлгэе
2018-02-09

 

Энэ нээх шинэ сэдэв биш л дээ.  Гэхдээ шийдэх л ёстой асуудал.  Нийслэлийг Хархорин руу нүүлгэх талаар өмнө нь олон жил ярьсан. Тэглээ гээд ганц ч тоосго зөөж  чадаагүй. Улаанбаатарын төвлөрлөөс болж нийслэл­чүүд бөөн асуудал дунд амьдардаг боллоо.  Нийслэлийг нүүлгэх, хоёр дахь хотыг бүтээн бай­гуу­лах асуудал цаг хуга­цаанаас урган гарч байна. Хэт  төвлөрлийн  хар ба­раан сүүдэр иргэдийн эрүүл мэнд цаашлаад  үндэс­ний  аюулгүй байдалд занал­хийлж эхлэв.  Тэгэхээр би­дэнд нүүхээс өөр гарц үлдсэнгүй.  Гэхдээ  хаашаа вэ.  Багануур, Налайх,  Дар­хан, Төв аймгийн Лүн су­манд шилжүүлэх талаар ярьдаг.

 

Гэхдээ одоо зөвхөн судалгааны төвшинд байгаа.  Багануур гэхэд нийслэлээс 130 орчим км, Дархан Улаанбаатараас ялгарахааргүй болсон. Лүн сум 120 км зайтай л байгаа. Нийслэлийг шилжүүллээ гэхэд хүмүүс тийшээ нүүх үү гэдэг нь бас эргэлзээтэй. Мөн ийм ойрхон нүүхэд хотын төвлөрөл, утааны асуудлууд шийдэгдэх болов уу. Хотын бүтээн байгуулалтын ажлыг хийхэд суурь дэд бүтэц чухал гэдгийг судлаачид хэлж байна.   Тухайн бүс нутаг  хотын ачаалал даах уу, үгүй юу гэдгийг маш сайн судлах хэрэгтэй.  Харин эдгээр шаардлагыг Хархорин хот л хангаж  байгааг олон хүн хэлж байна.  Чингис хаан Их Монгол Улсын нийслэлээр Хархорум хотыг зарлаж дэлхийд тунхагласан. Тухайн цагтаа дэлхийн хотуудын нийслэл гэгдэж байсан дэлхийд танигдсан хот юм.   Мөн үе үеийн түүхэнд Монгол тулгатны өлгий нутаг, нийслэл Орхоны хөндийд байсаар ирсэн. Тэр хөндийд Хархорум хотоос өмнө олон хотууд оршиж байсан түүх бий. Тухайлбал, Уйгарын Хар балгас байна. Энэ хотод тухайн үедээ 100 мянган хүн амьдарч байсан гэдэг. Харин одоогийн нөхцөл байдлыг судлахад дэд бүтэц, зам тээвэр хөгжсөн. Орхон гол хотын тэнд урсч байна. Нутаг дэвсгэрийн хэмжээ ч хангалттай гээд нийслэл хот болох бүхий л шаардлагыг Хархорин хангаж байгаа. Улаанбаатараас 360 орчим км зайд оршдог. Одоо бол Монгол Улсын төрөөс Хархорум хотыг дахин дэлхийд зарлах шийдвэрээ л гаргачих хэрэгтэй юм.  Нийслэлийг шилжүүлэх нь зөвхөн түүхэн улбаатай холбогдох биш өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага болж буй. Манай улс Улаанбаатар гэсэн ганцхан хоттой.  Харин хоёр дахь хотыг бий болгосон улс орнуудын туршлагыг судлахад нэгдүгээрт шинэ нийслэлийг зарлаад засаг захиргаагаа нүүлгэдэг жишиг байдаг. Энэ аргаар нийслэлээ нүүлгэсэн улс орон олон бий. Хамгийн тод жишээ бол Казахстан улс шинэ нийслэлээ зарлаад, засаг захиргаагаа нүүлгэсэн. Хоёрдугаарт, шинэ нийслэл хотыг зарлана. Гэхдээ хуучин нийслэлдээ засаг захиргааны зарим чиг үүргийг үлдээдэг. Жишээ нь, Шри-Ланка улс 1982 онд нийслэлээ Коломбо хотоос Шри Жаяварденепура Котте гэдэг хот руу шилжүүлсэн аж.  Гэхдээ засаг захиргааны зарим хэсэг нь одоо хүртэл Коломбо хотод байдаг. Ийм байдлаар хоёр дахь нийслэлтэй болсон улс 12 байна. Тэгвэл шинэ нийслэл хэмээн зарлалгүйгээр өөр хотод засаг захиргааныхаа зарим чиг үүргийг шилжүүлдэг арга бас байна. Эдгээрээс хоёр дахь арга нь манайд тохиромжтой гэдгийг эрдэмтэн судлаачид хэлжээ. Шинэ нийслэлээ зарлана. Тэндээ нийслэлээ шилжүүлнэ. Гэхдээ Улаанбаатар хотод нийслэлийн зарим чиг үүрэг нь үлдэж хоцрох юм. Тухайлбал,  эрүүл мэнд, боловсрол, худалдаа, аж үйлдвэрийн гэх мэт яамдууд, мэргэжлийн хяналтын, татварын, улсын бүртгэлийн агентлагууд Улаанбаатар хотдоо үлдэж болно. Мөн шинээр хөгжлийн төв байгуулахад тухайн бүс нутаг дагаж хөгждөг. Манай улсын баруун, хангайн бүсийн хөгжлийн төвшин доогуур байгааг судалгаанаас харж болно. Тэгвэл Хархоринд нийслэлийг шилжүүлснээр Монгол Улс ядаж эн зэрэгцэх хоёр хоттой улс болно. Үүнээс улбаалаад цаашид гурав, дөрөв дэх хот сэргэж хөгжих боломжтой.  Ийм нэг мөрөөдөл байна. ирэх жилийн улсын төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө суулгаад, энэ санаачлагуудыг бодит ажил хэрэг болгох хэрэгтэй байна. Нийслэлийг Хархорин руу шилжүүлэх асуудлаар санал санаачлага гаргаж эрдэмтдийн төвшинд судалгааны ажлуудыг хийж байна. Төр засгийн төвшинд ч УИХ-аас 1998, 2004 онуудад ажлын хэсэг гаргаж, Хархориныг жишиг хот болгохоор тухайн үедээ ажлаа хийж байсан. Гэхдээ одоо шийдвэр л хэрэгтэй. Орхоны хөндий буюу эртний нийслэл Хархорумд нийслэлийг шилжүүлснээр ирээдүйн Монгол Улсын хөгжил цэцэглэлтийг илтгэсэн  XXI зууны хөгжлийн том төв, нийслэл хот Хархорум байгуулагдах юм. Угаасаа нийслэлийг Хархорин руу нүүлгэе. Ингэснээр олон асуудлаас сална.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
a:
ulaan orosiin nerlesen ulaan baataraas darui nuuj ezen chingisiin bii bolgoson ih mongol ulsiin niisleld shiljihn zuitei zow sanaa dewshuulsen baina odoogiin tor udirdaj bgaa t1uud shiljuulj chadah bolowuu
2018-02-28
Болдбаатар:
Дэмжиж байна. Энэ талаар эхлээд албан ёсоор ард түмний саналыг авах хэрэгтэй . Дараа нь Их нүүдлээ хийх нь засгийн газрын үүрэг болох ёстой
2018-02-22
Зочин:
Хамгийн зөв санаа л энэ байгаа юм. Яагаад гэвэл эхнээс нь дэд бүтэц замуудаа сайн өргөн хүртээмжтэй төлөвлөөд жинхэнэ орчин үеийн нийслэл байгуулах хэрэгтэй .Хархорум Улаанбаатар 2-ыг хурдны галт тэргээр холбоно гэх мэт их хөгжил дагуулна.
2018-02-12
Зочин:
har horin d niislelee shiljuulj bolohgui ene mongo ni haana baina ger horoololtoi gazar niislelee shiljuulbel dahiad l utaa ongotsnii buudalgui ulsiin niislel baih u shine neseh buudlaa tushiglej ger horoololgui hot bolgoj hogjuulsen ni zob baihaa
2018-02-11
Зочин:
Маш зөв. Хархорум руу нүүх ёстой
2018-02-10
Зочин:
Зөв шүү дээ. Дэмжих л санал.
2018-02-10
Зочин:
Нийслэлд төвлөрсөн засаг захиргаа, дэд бүтэц, соёл шинжлэх ухаан, урлаг соёл, бизнесийн төвүүдийг задалж улс орны нутаг дэвсгэрийн хэмжээнд жигд тархаан байрлуулах хэрэгтэй. Аж үйлдвэрүүд бол нийслэлд шахцалдаад байх шаардлагагүй, их дээд сургуулиуд байна судалгааны бааз суурь сайтай хэсэг рүү тараан байрлуулж нүүлгэх хэрэгтэй. Шинжлэх ухааны байгуулгууд их дээд сургуулиудаа дагаад хотоос гарсан дээр гэх мэт олон боломжууд байна. Хархоринг нийслэл болгоно гэдэг ядарсан эдийн засагт нэрмээс болох биз ээ. Харин аль нэг хэсгийн төв маягаар хөгжүүлбэл зүгээр аялал жуулчлал, түүх соёлийн төв болгож ч юм уу. Тэрнээс бодлого тодроогүй үйл ажиллагаа жигдрээгүй байж хөдөө нутагаа тэгж сэглэж олон хүн бужигнуулаад яахав дээ. Манайх юм хийхдээ маш хөнгөн хуумгай ханддаг ямар ч бааз суурь байхгүй байхад аягүй бол хэдэн байгуулгыг Хархориндоо оч гээд шийдвэр гаргачиж чадах л улс. Монгол бор ухаан гэдэг хаачсан юм бүү мэд, нүүдэлчин суурин амьдрал хоёроо хослуулаад л явмаар байхын даанч аль ч үгүй
2018-02-10
Irgen:
Маш зөв санаа олон жил ярьж бна хахоринд маш сайн стандарт зураг хийгээд эхлээд засгийн газраа нүүлгэ энэ улаанбаатар тойруулаад жижиг хот хэрэггүй нөгөө утаа бөглөө хэзээч арилахгүй үргэлжилсэн заваан юм болно монгол улсын иргэдийг нэг доор цуглуулж утаж байгаа нь хэний захиалга яваад бна сонин аюулгүй байдлаа бодоод тарж амьдрах чухал !!!! Үүниийг хүрэлсүх баттулга 2 хийж чадна монголын ирээдүй төлөө амжилт
2018-02-10
mi enhbold:
100 jileeer tvreeselne luuhaanuudad ... oyunhorol munhorgil aluurchin nar 5 say hytad bizgvi zorchuulaad mongoliig dvvrgeed mongoliig hugjvvleh yum gesen
2018-02-10
mi enhbold:
100 jileeer tvreeselne luuhaanuudad ... oyunhorol munhorgil aluurchin nar 5 say hytad bizgvi zorchuulaad mongoliig dvvrgeed mongoliig hugjvvleh yum gesen
2018-02-10
mi enhbold:
100 jileeer tvreeselne luuhaanuudad ... oyunhorol munhorgil aluurchin nar 5 say hytad bizgvi zorchuulaad mongoliig dvvrgeed mongoliig hugjvvleh yum gesen
2018-02-10
Зочин:
Эхлээд утааны асуудлаа шийдэх хэрэгтэй. Хөдөөнөөс шилжин ирсэдийг бүрэн хязгаарлах аль эсвэл өндөр татвар төлөөстэй болгох. Хотыг нүүлгэнэ гэдэг бол маш том хөрөнгийн асуудал учраас хэрэв нүүх шийдвэрт хүрдэг юм бол эхлээд эдийн зөасгийн хүч, нөөц боломжоо бүрдүүлсэн байх нь юу юунаас чухал учраас энэ ойрын болон дунд хугацаанд хоосон мөрөөдөл л болно.
2018-02-09
батхүү:
мөнөгүй мөрөөдөл
2018-02-09
Hутаг:
Тэгэж нутагаа бохирдуулахаа болий доо
2018-02-09
Зочин:
bitgii muruud elbegdorj
2018-02-09
ПЭЭ:
НҮҮЧИХВЭЛ ЖАРГАЛТАЙ ХОТЫН ЗД МААНЬ ТӨРИЙН ОРДОНД СУУХ НЬ БАЙНА ШТЭЭ
2018-02-09
орор:
хэрэггүй. Хархорин жорлон болно. хотын бааахан карманы хулгайчид нүүж очино
2018-02-09
zochin:
ger choroollig oron suuchjuulj, tegeed zam ,guur chineer barj, chotiinchoo tugjreliig bagasgaach ee.
2018-02-09
Зочин:
Bitgii solriorood bgarai nutagiin min jorlon bologhon. Gagui blgui.
2018-02-09
Баадай:
Хөгжилгүй байсан зүйлд бас сайн тал байдаг. Эртний нийслэл Хархориныг хөгжүүлээгүй байснаас үндсэндээ унаган төрөлх байдлаараа байгаа. Иймд хотыг тийш нь нүүлгэж түүхт газраа сүйтгээд хэрэггүй. Манайх шиг өргөн уудам нутагтай жижиг улсад жижиг хот байгуулах өөр газар олдоноо
2018-02-09
Zochin:
Bagahangairuu nvvlgie ali talaar bodson us.zam hariltsaa.niseh buudal geed l ehneesee tolovloltoo sain hiih chuhal
2018-02-09
Зочин:
Шинэ онгоцны буудлаа тушиглээд утаагуй, хоггуй хотыг байгуулаад хотын иргэнд тэнцэх оршин суугчдыг аттестатчлаад амьдруулах хэрэгтэй. Цомхон цэвэрхэн , соелтой иргэдтэй хотыг байгуулах.
2018-02-09
зочин:
Арьдчилал гээд 30 жил шахам болоход олигтойхон эмнэлэг ч бариагүй, барьж чадах ч үгүй байж 360 км зайтай төмөр зам дэд бүтэцгүй газар хот барих гэдэг ч дээ. Тэр нийслэл шинээр барьдаг улс чинь байгалийн баялагаа ашиглаад татвар орлогыг нь авдаг улсын ажил түүнээс биш 1800 тн алтаа гадныханд алдсан улс үүрд гуйлагчин хэвээр үлдмой
2018-02-09
Төгс:
Хар хорин хэрэггүй байх аа. Хуучин түүхээ хамгаалж, одоо харин Хан уулаа тойроод л шинэ нийслэл зөвхөн засаг захиргааны байгуулж болох тэр олон улсын носэх буудал Майдар хотыг хамруулаад л Төв аймгийг өргөтгөх маягаар хотжуулах Төв аймгийн газар нутгийг УБ шинэ нийслэлдээ тааруулан авч бусдыг мал аж ахуй газар тариаланг нь холбогдох аймгуудад нь шилжүүлэх нь зөв байх
2018-02-09
Зочин:
niislelee nvvlgej baihaa ger horoolloo nvvlgesen arai amar bishvv. bid nar yamar oodtei tor zasgaar udirduulj baigaa bish. ezgvi gazar nvvj ochood lalart garna shvv
2018-02-09
Зочин:
Элбэгдорж чадаагүйг хэн чадах юм бэ. 1м труба хийж чадахгүй байж солиотой юм ярихаа болио.
2018-02-09
us us us:
hamgiin goln us us shudee
2018-02-09
zochin:
har horind niisleliig hangah usnii nuuts bnuu bga yu..........goln us shudee
2018-02-09
Nam bus irgen:
Kazakstan niislelee Alma Ata-gaas Astana ruu nuulgesen shig nuulgeh heregtei. Hot tuluvlultuu jinhene utgaar ni hiigeed aajim aajmaar nuulgeh ni zuv.
2018-02-09
Зочин:
zuv
2018-02-09
Зочин:
Mash zuv Yaraltai nuulgie!!!
2018-02-09
Зочин:
Mash zuv Yaraltai nuulgie!!!
2018-02-09
zocnin:
niisleliig howsgol ruu nyylgey
2018-02-09
po:
us baihgui shde deerees n aimar shoroogoor shuurdag gazar butku e Harin baganuur bl guni us ihtei zugeer gazar 1gem n ih huiten.
2018-02-09