Сирид 4 өдрийн дотор 200 хүн амиа алджээ
2018-02-09

ОХУ болон АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл Сирид олон жил үргэлжилсэн цэргийн ажиллагаа явуулсаны үр дүнд тус улсын ард түмэн болон газар нутгийг нь хүчирхийлэн, эзлэн түрэмгийлж байсан алан хядах "Исламын улс" бүлэглэлээс чөлөөлсөн хэмээн оны өмнө мэдэгдсэн юм.

 

 

Сирид цөөн тооны жихади орогнож байгаа ч алан хядах “Аль Кайди”, “Аль Нурса” гэх мэт бүлэглэлийнхэн өнөөг хүртэл тус улсад оршин байгааг Пентагон уламжилсан.

 

Сирийн нийслэл Дамаск хотын зүүн хэсэгт хоёр ч удаа агаараас цохилт өгсөний улмаас өчигдөр 95 хүн амиа алдаж, 900 орчим хүн шархадсан байна.

 

“Амиа алдагсдын 54 хүүхэд, 41 эмэгтэй” хэмээн “Улаан Загалмай” нийгэмлэгээс мэдээллээ.

 

Энэхүү цэргийн ажиллагааны ард хэн байгаа нь мөн л оньсого мэт үлдэв.

 

Дээрх үйл явдлаас хоёр өдрийн өмнө мөн цэргийн ажиллагааны үеэр 81 хүн амиа алдсан. Харин маргааш болсон цэргийн ажиллагааны 14 хүн амиа аджээ.

 

НҮБ “Сирид цэргийн ажиллагаа явуулж буй гүрнүүд террористуудаас дутахааргүй Сирийн ард түмнийг хохироож байна” гэж мэдэгдлээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин