Улаанбаатар
Мүүн Жэ Ин: Ким Чен Уны дүүтэй уулзах боломж бүрдлээ
2-9

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны гэр бүлийн гишүүдээс анх удаагаа Өмнөд Солонгос улсад хөл тавих гэж байна. Ким Чен Уны төрсөн дүү 28 настай Ким Ё Чен өнөөдөр Пёнчан хотноо болох өвлийн олимпийн нээлтэд оролцох юм.

 

 

Тэгвэл Хөх ордны тэргүүн Мүүн Жэ Ин олимпийн үеэр Ким удирдагчийн дүүтэй уулзахаар болсон талаар нэрээ нууцалсан албаны эх сурвалж хэвлэлийнхэнд ярьжээ. 

 

Ерөнхийлөгч Мүүн, удирдагчийн дүүтэй уулзах мөчөө “Сайхан боломж” хэмээгээд “Түүнтэй уулзана гэдэг удахгүй Ким Чен Унтай биечлэн уулзах боломж” гэж хэлсэн байна.

 

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч гараар бичсэн мэндчилгээг удирдагчийн дүүд гардуулна өгөхөөр болсон гэнэ.

 

Хоёр улсын удирдагчид уулзах боломж хэр байгааг хэвлэлийнхэн асуухад “Ким Чен Ун дүүгээ Сөүл рүү илгээж байна гэдэг бидний дундах таагүй харилцаа төгсч буйг илгэх тод жишээ” хэмээн хариулсан байна.

 

Ким Ё Чен нь эрх баригч Хөдөлмөрийн намын Үзэл суртлын хэлтсийн даргын албыг хашихаас гадна ахынхаа туслахаар ажилладаг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
lalar:
ahiigaaa dvvteigee niilj alj ustgachihaad yugaa hiij tenvvchlene ve ene jinger
2018-02-10
lalar:
ahiigaaa dvvteigee niilj alj ustgachihaad yugaa hiij tenvvchlene ve ene jinger
2018-02-10
lalar:
ahiigaaa dvvteigee niilj alj ustgachihaad yugaa hiij tenvvchlene ve ene jinger
2018-02-10
Зочин:
Bayar xurgiee, Tom gurnuudiin gaigaar jijig ulsuudiin ard irged zovox yum daa. Manai Uvur Mongol, Buriad, Tagna-Tuva geed zunduu ax duusee end tend salj tasarchee.
2018-02-09
Зочин:
Мүүн Жэ Ин-ий зөв л дөө.
2018-02-09