Улаанбаатар
Сүхбаатар аймгийн Улсын аварга малчид Ерөнхий сайдаас шагналаа хүлээж авлаа
2-9

Монгол Улсын Ерөнхий сайд  У.Хүрэлсүх өчигдөр /2018.02.08/ Сүхбаатар аймагт албан томилолтоор ажиллаж, нутгийн удирдлагууд, ард иргэдтэй уулзалт хийсэн. Мөн  малчдын хотод зочилж  Засгийн газрын тогтоолооор Монгол Улсын Аварга малчин болсон Мөнххаан сумын  Баянтэрэм багийн малчин Д.Нямдорж, Халзан сумын хоёрдугаар багийн малчин Г.Мөнхбаяр, нарт аварга малчны цол тэмдэгийг нь гардууллаа.

 

Малчин Д.Нямдорж нь мал сүргээ таван төрлөөр нь өсгөж 1000 гаруй тоо толгойд хүргэжээ. Ингэхдээ мал сүргийнхээ чанар, удам угсааг сайжруулж Үзэмчин үүлдрийн хуц, Баяндэлгэрийн улаан ямааны ухна, Түмэнцогт сумын дорнод талын махны хэвшлийн улаан үхэр, Сэлэнгэ үүлдрийн бухыг үндсэн сайжруулагчаар тавьж нэг малаас авах ашиг шимийн үзүүлэлтээ дээшлүүлсэн байна. Улс бүсийн гоц ашиг шимт малаар сүргийн бүтцээ бэхжүүлж, тоог биш ашиг шимийг чухалчилдаг аж. Мөн мал цөөтөй гурван өрхийг 250 толгой малаар малжуулжээ.

 

Малчин Д.Нямдорж нь “Баян бор” малдчын бүлгэм байгуулж жил бүр 10 тонн хүчит тэжээл, 55тонн өвс, 12 тонн хужир, шүү 2 тонн гар тэжээлийг хамтын хүчээр бэлтгэж өвлийг өнтөй давах бэлтгэлээ хангадаг байна

 

Улсын Аварга малчин Д.Нямдорж

 

 

Халзан сумын хоёрдугаар багийн малчин Г.Мөнхбаяр нь 2014 онд аймгийн сайн малчин болсон бол энэ жил Улсын Аварга малчин болж байна. Малч ухаан, хөдөлмөрийг нь төрөөс үнэлж өндөр цол хэргэм олгоод зогсохгүй, Засгийн газрын тэргүүн биечлэн гардуулж өгч буйд тэрээр баяртай байна гэлээ.

 

малчин Г.Мөнхбаяр цаашид малынхаа  тооноос илүү чанарт анхаарна. Залуу хүмүүс хөдөө нутагт амьдралаа орчин үеийн хөгжлөөс хоцроохгүй авч явах бүх нөхцөл боломж байна. Хамгийн гол нь хөдөлмөрч байх ёстой гэж үздэг хэмээн хуучиллаа

 

Улсын Аварга малчин Г.Мөнхбаяр 

 

 
 
 
Shuud.mn
Сонин хачин
bayar hurgeye:
Yamar saihan yum Dalai ahinhaa huuhduuded bolon ger buld ni bayar hurgeye.UB hotoos
2018-02-09