Улаанбаатар
Энэ сарын 11-13-нд номын үзэсгэлэн худалдаа болно
2-9

Номтой нөхөрлөе клуб”, “Нисдэг ном” төсөл хамтран Цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан “Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриалга гарган, номын худалдаа зохион байгуулах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

“Номтой нөхөрлөе клуб” жил бүр номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жил “Нисдэг ном” төсөлтэй хамтран “Эрээний бэлгээс эрдмийн бэлэг рүү” уриатайгаар тус үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.  Үзэсгэлэн худалдаа “Их Монгол Цогцолбор”-т энэ сарын 11-13-нд болох бөгөөд энэ үеээр номыг хямдралтай үнээр худалдаалах ажээ.

 

Харин “Нисдэг ном” төслийн хувьд зохиогчийг уншигчтай шууд холбох зорилготой төсөл ажээ. Өөрөөр хэлбэл тухайн ном ямар нэгэн нэмэлт өртөггүйгээр зохиолчоос уншигчид очих юм байна.

 

Энэ тухай “Нисдэг ном” төслийн ахлагч Б.Ганбаатар хэлэхдээ “Нэмэлт өртөг төлөхгүйгээр, зохиогчийн үнээр нь уншигчдад хүргэх бодлого баримталж байна. Мөн манайх зөвхөн ном хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхгүй. Монголд зохиолчийн эрхтэй холбоотой асуудал хурцаар тавигдах болсон. “Нисдэг ном” төслийн хуулийн баг болон ID технологийн баг үүний эсрэг явна. Тухайлбал,  түүхч Д.Өлзийбаатар “Монголчууд тусгаар тогтнол” бүтээлээр төрийн соёрхол хүртсэн. Гэтэл үүнийг хуулбарлан ашиг олсон тохиолдол гарсан. Бидэнд тодорхой мэдээлэл бий. Нэг өдөр тэр хуулбарласан этгээдийн хуулгыг тогшиж, хуулийн байгууллагад хандана гэдгийг мэдэгдье” гэсэн юм.

 

М.Дөлгөөн  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Их Монгол цогцолбор гэдэг бйашин нь хаана байдаг юм бол оо?
2018-02-09