Улаанбаатарт 15 хэм хүйтэн байна
2018-02-11

2018 оны 02 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар хойноос секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 20-25 градус, Дархадын хотгор болон Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 13-15 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин