Ким Чен Ун, Хөх ордны тэргүүнтэй уулзахыг хүсчээ
2018-02-11

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин 23 дахь удаагийн Пёнчаны өвлийн олимпийн нээлтийн дараах өдөр Хойд Солонгосоос ирсэн төлөөлөгчдийг Сөүл дэх Хөх ордондоо хүлээн авч, үдийн зоог барьцгаажээ.

 

 

Хөх ордонд Пхеньяныг төлөөлөн тус улсын №2 гэгддэг Төрийн ёслолын сайд Ким Ён Нам, удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ё Чен нар оролцсон байна.

 

Энэ үеэр удирдагчийн дүү Хөх ордны тэргүүн ахынхаа урилгыг дамжуулан өгчээ.

 

Ким Чен Ун, Мүүн Жэ Инийг Пхеньянд төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг хүссэн байна.

 

Ким Ё Чен “Та ойрын хугацаанд Пхеньян хотноо айлчлахыг хүсэе. Ах минь таныг тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн хэлжээ.

 

Урилгыг Хөх ордны тэргүүн найрсагаар хүлээн авч “Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт болох бүх нөхцөл бүрдсэн үед би Пхеньянд айлчлал хийх болно” гэлээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хоёр Солонгос АНУ хэмээх бузрын хараал идсэн улсын шахалт шаардлагаар муудалцаад байгаа болохоос ямар ч хөндлөнгийн оролцоогүй бол учраа ололцох л улсууд. АНУ гэж дэлхий ертөнцийн хараал идмэрүүд Колони орнуудаа байнгын дарамтанд байлгаж хүсээгүй зүлйслийг хийлгэх юм даа.АНУ-ын колони орнуудад ЕХ, Өмнөд Солонгос, япон гээд явж өгнө дөө. Тэдний зөвшөөрөлгүй ямар ч бие даасан бодлого явуулах эрхгүй нэг бодлын өрөвдмөөрч юм шиг дагаж далдагнаж бөгсийг нь долоож амьдарч байгааг нь харахаар уур хүрмээрч юм шиг.
2018-02-12
ЗОЧИН:
ЮУ БИЧЭЭД БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ. ТЭД ХООРОНДОО ХӨХ ОРДОН ГЭЖ ЯРИА БИЗ.БИД ХӨХ ОРДОН ГЭДГИЙГ ЧИНЬ САЙН МЭДЭХГЗЙ БОДВОЛ ӨМНӨД СОЛОНГОСЫН ЗАСАГ ТӨР НЬ БАЙРЛАДАГ ГАЗАР ГЭЖ БАЙНА. ҮҮНИЙГЭЭ ОЙЛГОМЖТОЙ БИЧЭЭЧЭЭ. Ө МНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЛӨГЧ ГЭЖ БИЧЭЭЧ. УУР ХҮРМЭЭР ТЭНЭГ СУРВАЛЖЛАГЧ НАР. МЭДЛЭГЭЭ ДЭЭШЛҮҮЛЭЭЧ
2018-02-12
Зочин:
энэ маань дэргэд нь байсан болоод нэг бүрчлэн мэдэж бичсэн байна шүү дээ. Бүү эргэлзээрэй. !
2018-02-12
зан:
ким чин ун чинь ардчилсан солонгосын удирдагч биз дээ бичихдээ хүнд ойлгогдохоор юм бичиж бай
2018-02-12
зочин:
Үнэн л тэгж бичсэн бгаа.сэтгүүлч маани өөрөө тэр захидалын уншчихсан юм шиг бичижээ.харж л байя.худалаа ч байж магад.
2018-02-11
мэргэн:
зА ЭНЭ нөхөр Горбигийн араас орлоо доо, Горбачев рейгантай уулзаад ЗХУ-ыг задлаа биздээ
2018-02-11
irgen:
zov hsdee niileed amerikiig shahaj gargah heregtei shdee
2018-02-11
po:
hoiduud bombogtei bolsoniig omnoduud tom company n ashiglay gj shahalt uzuuleed bga suragtai bsn unen boloh ne
2018-02-11