Автобус осолдож, 18 хүн амиа алджээ
2018-02-12

Хонгконгт хоёр давхар автобус осолдсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ослын улмаас 18 хүн амиа алдаж, 50 орчим хүн гэмтжээ.

 

 

Бэртсэн хүмүүсийг орон нутгийн 12 эмнэлэгт хуваан хүргэж, яаралтай эмчилгээ хийж эхэлсэн байна.

 

Амиа алдагсдын 15 нь эрэгтэй бол гурав нь эмэгтэй аж. Энэхүү автобусанд хурдан морины уралдааныг зохион байгуулсан ажилчид зорчиж явсан гэнэ.

 

Автобус хурд хэтрүүлсний улмаас осолдсон гэх дүгнэлтийг гаргаад байна. Цагдаагийнхан уг автобусны жолоочийг баривчлан, шалгаж эхэлжээ.

 

Баривчлагдаад буй жолооч олон жил жолоо барьсан туршлагатай нэгэн аж.

 

Сүүлийн 10 гаруй жил дээрх шиг ноцтой осол Хонконгт гараагүй гэнэ. 2003 онд давхар автобус, ачааны машинтай мөргөлдсний улмаас 21 хүн амиа алдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин