Би хүнд хэцүүг даван туулахад бэлэн байгаа.
2018-02-12

МАХН-ын их хурал саяхан болж өндөрлөсөн. Тус их хурлаар МАХН-ын даргаар Н.Энхбаярыг хэвээр үлдээж, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Тулгыг сонгож, дэд дарга нараа улираан сонгосон байна. Их хуралтай  холбогдуулан МАХН-ын удирдлагууд хэвлэлийн бага хурал хийлээ.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

 

-МАХН-ын гишүүд Монгол Улсын хөгжлийн гарцыг хэлэлцлээ. Байгалийн баялгаа ард түмэндээ өгч, гарцаа шийдэх хэрэгтэй. Их хурлаа бага хурал хянадаг байя. Парламентад нам бус гишүүд томилогддог байх хэрэгтэй. Монголын залуучууд яаж бусад улс орнуудтай эрүүлээр өрсөлдөх вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Залуучуудаа дээд боловсролтой болгоё, ядуу зүдүү амьдралтай хүмүүсээ амьдралын баталгаатай болгоё, залуу гэр бүлдээ орон сууц өгье гэдгийг манай их хурлын 1000 гаруй төлөөлөгч хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шинэ төслийг боловсруулан хэлэлцлээ. Их хурлаар бид хөгжлийн гарцыг олж харлаа. Би хүнд хэцүүг даван туулахад бэлэн байгаа. Бүгдээрээ хамтдаа хэлэлцэж, шинэ Үндсэн хуулиа хэлэлцэж, Монголдоо гайхамшигтай амьдарцгаая гэж байна. Үндсэн хуулийн шинэ төслийг хэлэлцэж, цогцоор нь бичиг баримт гаргаснаараа түүхэн их чуулган боллоо. Их чуулганыхаа шийдвэрийг бид бага чуулгандаа оруулна. Бага чуулган 180 гишүүний бүрэлдэхүүнтэй хэмээлээ. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Г.Шийлэгдамбатай холбоотой асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар:

 

 

-Хуулийн дагуу асуудал нь шийдэгдээд явах байх аа гэж бодож байна.

 

-О.Баасанхүүг намын гишүүнээс хассанаар МАХН парламентад суудалгүй улс төрийн хүчин болсон уу?

 

-МАХН парламентад суудалтай нам хэвээрээ байгаа. МАХН-д Орхон аймгийнхан саналаа өгсөн. Дараагийн асуудлыг нам дотроо ярина.

 

МАХН-ын дарга Н.Энхбаяр:

 

- МАХН УИХ-д суудалтай суудалгүй нь эсэх нь жижиг асуудал. Одоо бүгдээрээ залуучуудаа боловсролтой болгоё. Байгалийн баялгийг ард түмэндээ өгөх зөв үү? Энэ бүхнийг яръя.

 

-Жишээ нь, орон сууцыг яаж үнэгүй олгох вэ?

 

-Үндсэн хуульд бичээгүй учраас боломж байхгүй байгаа. Тогтолцоогоо зөв олж харах хэрэгтэй. Аливаа Үндсэн хуулийг ард түмэн баталдаг. Тиймээс энэ Үндсэн хуулийг ард түмэн батална. Тиймээс нэг саяас доошгүй гарын үсэг цуглуулж Үндсэн хуулиа батална. Залуу гэр бүлд орон сууц олгох бололцоо байгалийн баялагт байгаа. Айл бүрийг орон сууцтэй болгоё. Өнөөдөр 450 мянган гэр бүл орон сууцгүй байгаа. Үүнд 20 тэрбум ам.доллар хангалттай. Дөрвөн жилээр 200 мянган оюутан сургалаа гэхэд жилд 200 мянган ам.доллар л шаардлагатай. Хүн оюун ухааныхаа хоёр хувийг зарцуулдаг гэдэг. Монгол хүн дээд боловсролтой болж чадна. Ямар Үндсэн  хуультай байна, бид түүгээрээ амьдарна. У.Хүрэлсүхэд битгий найд, Үндсэн хуулинд найд. УИХ-д сууж байгаа гишүүд яах бол гэж битгий бод. Гэртээ сууж байгаад, хоорондоо хэлэлцэж байгаад Үндсэн хуулиа хэлэлцээд, гарын үсгээ зурчих. Хамгийн багаар бодоход "Тавантолгой"-д 100 тэрбум ам.доллар байгаа. "Оюутолгой"-д үүнээс ч их бий. Бид зээлээ ч төлнө, орон сууцаа ч барина. 

 

-Одоогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл яригдаж байгаа?

 

-Тэр төсөлд ард түмний талаар нэг ч зүйл тусаагүй. Тэд Үндсэн хууль өөрчлөхөөр хэлэлцэж байхад бид өөрсдөө ард түмнээ дээрээ залсан Үндсэн хуулийг хэлэлцье. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Enhbayar mongoliin hugjliig 20jil hoish tatsan hun ene hun haan shig bsn ard tumend urt hun zugeer uldsen tsuuhun nasaa byalgaad amraa. Ahij ard tumend uls turiin jujgeeree tarhiig ni bitii ugaa bolij uj ganbaataraa chi gishuun bolchood darhanii toirogtoi yuch hiigeegui bj tom baah demii
2018-02-14
Зочин:
Улс төрийн Зомби тэргүүтэй мөрөөдлийн Намын мөрөөдлийн гишүүд. Ичиж үхээсэй билээ зүгээр тус тусын ажлаа хийгээд явахгүй заавал миний өмнөөс минтй амьдралыг сайхан болгоно гээд зүтгээд байх юм. Би мөрөөдлийн намаас юу ч гуйгаагүй шүү дээ.
2018-02-12
Өвгөн:
Энэ хүний би л биш бол өөр хэн ч биш гэдэг зарчим нь зовлонд унагадан байх ...
2018-02-12
zochin:
Dandaa vlger yarih um
2018-02-12