Цусны төвүүдэд 21.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
2018-02-12

“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд өнөөдрөөс  эхлэн “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажил” үндэсний хэмжээнд эхэлж байна.Энэ төсөл Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй юм.

 

“Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх”  зорилготой уг төөл  Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон орон нутгийн 26 цусны салбар төвүүдэд нийтдээ 21.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.  Мөн 197 нэр төрлийн 3000 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжөөр ханган, шинээр 15 төрлийн технологийг нэвтрүүлснээр 3 жилийн өмнөхтэй харьцуулахад цус цусан бүтээгдхүүний нэр төрөл нэмэгдэж, үйлдвэрлэл 46 хувиар өсч, цус, цусан бүтээгдэхүүний нөөц 5.5 дахин нэмэгдсэн байна.

 

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хэрэгжүүлэгч нь Эрүүл мэндийн яам бөгөөд “Сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хэвлэл мэдээллийн кампанит ажлыг “Монгол Контент” компани Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын улаан загалмайн нийгэмлэг (МУЗН) зэрэг байгууллагуудын оролцоо, дэмжлэгтэйгээр   зохион байгуулж байгаа аж.

 

Кампанит ажлын хүрээнд 8 сарын түршид сайн дурын, авлагагүй цусны донорын талаарх мэдлэг олгох, мэдээлэл хүргэх сэтгүүл зүйн бүтээлүүдийг олон нийтийн телевиз, сонин, сайт, нийгмийн сүлжээгээр олон нийтэд хүргэх юм.

 

Кампанит ажлын нээлтэд Эрүүл мэндийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд , Азийн хөгжлийн банкны Эрүүл мэнд, нийгмийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа , Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвийн захирал, дэд профессор Н.Эрдэнэбаяр болон хүндэт донорууд, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор нар оролцлоо.

Shuud.mn
Сонин хачин