Баруун гар талдаа хүрдтэй машины гэрлийг өөрчилнө
2018-02-12

Монгол Улсад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдэд замын хөдөлгөөнийг зорчих хэсгийн баруун гар талаар явуулахаар хуульчлан тогтоосон боловч тээврийн хэрэгслүүдийн жолооны хүрдний байрлалыг тодорхой зааж өгөөгүйн улмаас уг дүрэм, журамд нийцээгүй баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинууд дийлэнх хувийг эзлэх хандлагатай болоод байна.

 

Тэгвэл өнөөдрөөс  АТҮТ-өөс баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн их гэрлийн ойрын тусгалыг өөдөөс ирж буй жолоочийн нүдийг гялбуулахгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод таагүй байдал үүсгэхгүй байх техникийн шийдлийг олж, энэхүү ажлыг орон даяар эхлүүлээд байна.

 

 

1990 оноос хойш жолооны хүрдний байрлал харгалзахгүйгээр замын хөдөлгөөнд оролцох болсон ба зөвхөн 2016 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 500000 гаруй  тээврийн хэрэгслийн  50-аас илүү хувь нь буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй гэсэн судалгаа бий.

 

Шөнийн цагаар гарч байгаа зам тээврийн осолд баруун  гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нөлөөлдөг байж болзошгүй ба 18:00-00:00 цагуудад  гарсан осол дийлэнх хувийг эзэлсэн тоон үзүүлэлт байдаг.

 

Иймд Монгол улсад ашиглагдаж байгаа баруун гар талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчилж зөв тусгалтай болгох шаардлага тулгарч байна.

 

Энэ онд Автотээврийн үндэсний төвөөс 100 мянган тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалыг өөрчлөх бөгөөд үлдсэн тээврийн хэрэгслүүдийн гэрлийн тусгалыг өөрчлөх ажлыг жил жилээр төлөвлөн хэрэгжүүлэхээр болсон байна. Иргэд, жолооч нар автомашиныхаа тохиргоог хийлгэсэн талаарх мэдээллийг автомашины салхины шилэн дээр наалт хийнэ. Ингэснээр автомашинаа үзлэгт хамруулж, гэрлийн тохиргоогоо хийлгэсэн эсэхэд хяналт тавих юм.

 

Энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд АТҮТ өөрийн хөрөнгөөс 229 сая төгрөг зарцуулсан бөгөөд дээрх тохиргоог хийлгэхэд жолоочоос 1650 төгрөг шаардагдах аж. Жолооч нар автомашины их гэрлийн тохиргоогоо хийлгэхдээ өөрийн оршин сууж буй аймаг, дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд хандаж хийлгэх боломжтой.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Turk nehii deeliinii reklam uu daa, automataar gerel shiljuulegch bas hiichihvel neleen heden togrog unagana daa.
2018-02-13
Үнэн үг:
Ниргэсэн хойно хашгирав гэгчээр бодлоггүй стандартгүй байсны балгыг одоо янзлана гээд баахан хүн амаа хохироох юм хийх гэж байна уу. Тэрний оронд цаашдаа аль талдаа жолооны хүрдтэй машиныг Монгол зөвшөөрөх юм гэдгээ тогтоод хориглосон машиныг оруулж ирүүлэхгүй байх ажилаа одооноос хийх хэрэгтэй. Аваарь ослын үндэс нь үнэмлэх худалдаад авсан чадваргүй жолооч нар хавтгайрсантай холбоотой иймд жолооны курсуудыг чангалах хэрэгтэй.
2018-02-13
Иргэн:
Буруу талдаа жолооны хүрдтэй машин, алтны болон бусад бүх нинжа нэртэй хулгайч нарыг шууд хориглооч ээ?!?! Бичил уурхай ч гэх шиг бас өхөөрдөөд байгаа юмаа?!?!?!
2018-02-13
Иргэн:
Монгол шиг 2 талдаа рультэй машин явдаг ийм замбараагүй, завхарсан орон дэлхийд алга?!?!?! Бат-Үүл хориглох гэтэл. Элбэгдорж гэдэг дурак сонгуульд оноо авах гээд болиулсныг бүгд санаж байгаа байх?!?! Одоо ядахдаа хилээр буруу талдаа рультэй машин нэмж оруулахыг л хориглооч ээ?! Тэд чинь ирж шүргээд гудмаар явахад хэцүү байна ш дээ?!?!
2018-02-13
zochin:
baruun garin duremgui uym chini buruu taldaa rulitei mashi ig oruulj irehee bur bolichih heregtei
2018-02-12