Улаанбаатар
Эрүүл мэндийн хичээлийг 2018-2019 оны хичээлийн жилээс үзнэ
2-13

Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо.



Уулзалтаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх зэрэг асуудлын хүрээнд ярилцах юм. Мөн эрүүл мэндийн боловсролын агуулгыг бие даасан хэлбэрээр судалдаг болох бэлтгэлийг хангах ажлын чиглэл, төлөвлөгөөний төсөл, зохион байгуулалтыг хэлэлцэж байна.

 


БСШУСЯ-аас эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн бие даасан хичээлийн хэлбэрээр судалдаг болох, үр дүнтэй, оновчтой сургалтыг бий болгох бэлтгэлийг ханган ажиллаж байна.



Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, нарын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан юм.



Хамтарсан ажлын хэсэгт Эрүүл мэндийн яам, БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, ДЭМБ, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагын төлөөлөл багтаж байна.

Эх сурвалж: mohs.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүүхдэд дарааны нэмэр !!Өнөө үед сургалтын ачаалалыг аль болох багасгах,сонгон суралцах чиглэлрүү дэлхий нийтээр явж бөйгаа шүү. Үүнийхээ оронд харин ёс зүй хүмүүжлийн сургалт явуулмаар байна
2018-02-13
Zochin:
MUBISiin Biologiin bagsh nariin beltgesen bagsh nar ene hicheeliig orno geseniig l neg l oilgohgui bgaa um daa
2018-02-13