Михайл Саакашвилиг Украинаас албадан гаргажээ
2018-02-13

Грекийн Ерөнхий сайд асан Михайл Саакашвилиг өчигдөр Украинаас албан гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Түүнийг “Украин улсад хууль бусаар нэвтэрсэн” хэмээгээд Украины хил хамгаалах байгууллага Польш руу албадан гаргасан байна.

 

Михайл Саакашвили Украинаас албадан гарч Польшид ирснийхээ дараа хэвлэлийнхэнд “Надад тулгасан хэрэг бүхэн зохиомол” гэж хэлжээ.

 

Саакашвилиг өчигдөр 15.00 цагийн орчимд Украины нийслэл Киев хотын намын байрынх нь ойролцоо зоогийн газраар үйлчлүүлж байхад нь тус улсын Аюулгүй байдлынхан хүчээр авч явжээ.

 

Нисэх буудалд түүнийг хүчээр авчрах үед тэрбээр өөрийн фэйсбүүк хуудастаа “Нүүрээ халхалсан хэсэг нөхөд намайг хулгайлж, улмаар онгоцонд суулгачихлаа” гэсэн байна.

 

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өнгөрсөн 2014 онд Саакашвилиг Одесс мужийн Захирагчаар томилж байсан ч өнгөрсөн оноос тэдний харилцаа муудсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
манай ЭБЭЙ, бас л ингэх байх даа:
яана даа
2018-02-14
Зочин:
Гүржийн Ерөнхийлөгч, Украйн улсын Одесс мужийн Захирагч байх явцдаа хэзээ нь мэдэгдэхгүй Грекийн Ерөнхий сайд хийгээд амждаг мундаг гар шүү. ХА ХА ХА. Хаана болохгүй юм болж байна тэнд л байдаг хүн. Манайд ийм хүмүүс олон байгаа шүү.
2018-02-13
Зочин:
ENE DELGERTSETSEG GEDEG AWGAY BAYNGA ALDAA KHIINEE . SAAKASHWILI GEDEG CHINI GURJI KHUN , GURJIIN ERUNKHIILUGCH BAYSAN KHUN SHUU DEE ,
2018-02-13
Зочин:
хаха алнаа манай сэтгүүлчид грекийн ерөнхий сайд гэнээ гүржийн л ерөнхийлөгч асан даа уг нь текст энэ тэрийг нь хянадаг юм байдаггүй газар уу элэг доог болохийм до
2018-02-13
Зочин:
хаха алнаа манай сэтгүүлчид грекийн ерөнхий сайд гэнээ гүржийн л ерөнхийлөгч асан даа уг нь текст энэ тэрийг нь хянадаг юм байдаггүй газар уу элэг доог болохийм до
2018-02-13
Михайл Саакашвилиг:
Михайл Саакашвили grek hun biluu?
2018-02-13