Амаржаад 13 хонож буй Кайли гайхалтай туржээ
2018-02-13

Реалити шоуны од Ким Кардашианы отгон дүү Кайли Женнер энэ сарын 1-нд амаржиж, бяцхан охинтой болсон билээ.

 

 

Хэдхэн өдрийн өмнө амаржсан Кайли өмнөх шигээ гайхалтай харагдах болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өчигдөр Лос Анжелес дахь гэрийнхээ ойролцоо байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

 

 

Өдгөө 20 настай Кайли өнгөрсөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас реппер Травас Скоттой болзох болсон юм.

 

Хос охиндоо Сторми гэх өвөрмөц нэрийг хайрлажээ. Кайли өнгөрсөн долоо хоногт инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа байршуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин