Пёнчан 2018: БНХАУ эхний медалиа авлаа
2018-02-13

 

Өнөөдөр БНХАУ Пёнчан 2018 өвлийн олимпоос анхны медалиа авлаа. Снөүбоордын эмэгтэйчүүдийн хаалфпайп төрөлд өрсөлдсөн Лью Жиаюү Галт шувуу цэнгэлдэхэд мөнгөн медаль хүртсэн байна.

 

2017 оны Саппорогийн Азийн Наадмын аварга Лью өнөөдөр 89.75 оноог хоёр дахь оролдлогоороо авснаар ийнхүү мөнгөн медалийн болзол хангасан юм.

 

Харин уг төрөлд АНУ-ын 17 настай тамирчин Клой Ким аваргалсан байна. Тэрбээр эхний оролдлогоороо 98.25 оноог авсан байна. Түүний хувьд уг төрөлд гарч ирж буй оддын нэг билээ. Өмнө нь Сочид өрсөлдөх боломжтой байсан боловч арван гуравхан настай байсан учраас 4 жил хүлээх шаардлагатай байсан. Тэгвэл өнөөдөр ийнхүү өөрийнхөө зорилгыг биелүүлж олимпийн аварга болов.

 

Харин АНУ-ын өөр нэг тамирчин болох Ариелле Гоулд хүрэл медалийн болзол хангасан байна. Тэрбээр 85.75 оноог авсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Manai darga naraas batedrene avraga l yum duulgana daa musun deerh buhuur
2018-02-13
Зочин:
Нээрээ шүү. Их эзэн Чингисийн үр хойчис Монголын дарга нараас нэг нь ч медаль аваагүй байхад Хятадын нэг муу тамирчин авсан гэдэг бол шал худлаа. Нинжжамц уран гулгалтын төрлийн ганцаарчилсан төрөлд, Дамбын Хишгээ сноубордоор, телевизийн гахай Батцэнгэл шорттрекэд алт мөнгө хүрэл авсан гэнэ лээ.
2018-02-13
утаа:
олимпод оролцож байгаа манай дарга нараас медалын сураг байна уу 20 уулаа медаль авах ёстойдоо сайн чагнаарай дараа нь та нар мэдээгүй юмуу гээд мэлзэнэ шүү
2018-02-13