Улаанбаатар
Пёнчан 2018: Швейцарийн цаначин олимпийн хотхныг хөгжөөж байна
2-13

 

Тамирчид Пёнчанд уйдаж байгаа бололтой. Швейцарийн цаначин Фабиан Бош лав цагийг зугаатай өнгөрүүлэх өөрийн гэсэн аргуудаа хэрэглэж эхэлжээ. Эдгээр бичлэгүүдээ тэрбээр өөрийн инстаграм хуудсаар олон нийтэд хүргэж байгаа юм.

 

Эхний бичлэг дээр тэрбээр ачаа зөөх зориулалттай тэргийг ашиглаж хөгжилджээ. Харин тайлбарт нь “Швейцарийн бобслэй чарганы баг тэмцээнд бэлэн” гэж бичсэн байна.

 

Харин дараагийн бичлэг дээр тэрбээр цахилгаан шатаар зорчих шинэ санаа олжээ. Харин тайлбарт нь “20 жилийн дараа ч үүнийг яаж хэрэглэдэг гэдгийг ойлгохгүй юм байна. Зөв хийж байна уу?” гэсэн тайлбар өгсөн байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин