Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээнүүд
2018-02-14

 

БНСУ-д болж буй олимпийн наадам өнөөдөр дараах тэмцээн уралдаануудаар өрнөнө.

 

Цанын сламлом төрөл эмэгтчүүдийн шилдгүүдээ энэ өдөр тодруулна. Өглөө 09:15 цагаас эхэлж медалийн эзэд 12:45 цагаас тодрох юм.

 

Мөн кёрлингийн спортын эмэгтэй, эрэгтэй хэсгийн тоглолтууд явагдана. Тэмцээн 08:05 цагаас эхэлж 13:05 цаг хүртэл үргэлжлээд завсарлах юм. Улмаар 19:05 цагт энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолтууд үргэлжилнэ.

 

Өглөө 09:00 цагаас уран гулгалтын хосын төрөл үргэлжлэн явагдана.

 

Мөн 11:10, 15:40, 20:10, цагуудаас хоккейн хэсгийн тоглолтууд эрэгтэй эмэгтэй төрлүүдэд явагдах хуваарьтай байна.

 

Харин чарганы лаж төрөлд 10:00 цагаас багийн бэлтгэл, сорилууд эхэлж оройн 19:20 цагаас хосын төрөлд медалийн эзэд тодрох юм.

 

Мөн цанын холимог төрлийн тэмцээнүүд 12:45 цагаас эхэлж 14:00 цаг хүртэл харайлтын төрлөөр өрсөлдөцгөөх бол оройн 16:45 цагаас кросс кантри төрөлд медалийн эздээ тодруулна.

 

Мөн скэлэтон чарганы бэлтгэл сургуулилтууд 11:50 болон 14:05 цагуудад явагдана.

 

Снөүбоордын эрэгтэйчүүдийн хаалфпайп төрлийн тэмцээн өглөө 09:30 цагаас эхлээд 10:30 цагаас медалийн өрсөлдөөнүүд явагдана.

 

Үүнээс гадна 18:00 цагаас тэшүүрийн 1000 метрийн эмэгтэйчүүдийн уралдааны шигшээ уралдаан явагдаж медалийн эзэд тодрох бол залгуулаад 19:05 цагаас биатлоны эмэгтэйчүүдийн 15 км-ийн ганцаарчилсан уралдаан явагдаж шилдгүүдээ тодруулах хуваарьтай байна.

 

Харин оройн 19:00, 19:50, 20:40 цагуудад цанын лаарж хилл харайлтын тамирчид Алпенсиа цогцолборт бэлтгэлээ базаах аж.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ТВ5 телевиз олимпийн наадмыг шууд дамжуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ тэмцээн тайлбарлаж байгаа комметаторууддаа анхаарахгүй бол нэг л бишээ. Жишээ нь өчигдөр Японы эмэгтэй хоккейчид Швейцарийн багтай тоглож байхад комментатор нь Японы багийг л дэмжээд байх юм. Аливаа комментатор хүн бол тайлбарлах л үүрэгтэй болохоос өөрийн бодол санааг бусдад тулгах, аль нэг багийг дэмжих нь мэргэжлийн бус хүмүүсийн алдаа. Японы довтлогч Швейцарийн хаалганд цохилт хийсэн чинь нөгөө комментатор маань Май чи гээд л орилж байх юм. Бид нар ямар жоохон хүүхдийн зодоон харж суугаа юу??? Тэмцээн үзэх сонирхол байхгүй болгочих юм. Өнөөдрийн Канад Швейцарийн багийн хооронд өрнөж байгаа кёрлингийн тэмцээний тайлбарлагч ч ялгаа алга. Аваргын төлөө тоглож байгаа тоглолтыг Тийм боломж байхгүй л гэнэ. Ёстой л нөгөө нэг бурж өгнө гэдэг шиг л. Ямар хувилбараар тоглохоо биднээр арай л заалгахгүй болов уу даа.
2018-02-14