Амиа хорлоогүй ЕРӨНХИЙЛӨГЧ
2018-02-14

 

Арслантай авдартайгаа зүйрлэдэг байсан анхны хээгүү Ерөнхийлөгч П. Очирбат гуай маань дэргэдээ шадар үзмэрчтэй байв. Тэр үзмэрч ид тодорч, Ромбу гэх гаригтай шууд харьцаж, авсан  мэдээллээ Ерөнхийлөгчид хэлж түүнийг ТВ -ээр  дамжуулж биднийг ёстой алмайруулж байлаа. Их эвгүй харьцаатай гаригийнхан байсан болов уу. Нэг “шууд харилцаа”-ныхаа дараа үзмэрч гуайн бие хөх няц болсоныг ТВ зураглаач томоор татан харуулж байв.

 

Түүнийг энэ ер бусын увидас  нөлөө дороо бусдад тархаж, хөдөөнөөс хотын дээгүүр нисдэг тавгаар явдаг охин ба мөн гал гаргадаг хүүхэн зэрэг ер бусын шидтэнүүд төрөн гарч байсныг оршилд хэлье.  Харин одоо хажуудаа сүнстэй ярьдаг амьд Будда гэх өргөмжлөлтэй  тархи  угаагчтай байсан нэгэн Ерөнхийлөгчийн бүхний мэдэх хэрэг явдлаас цухас дурья.

 

Өнгөрсөн зууны 50-иадхан жилийн хугацаанд Өмнөд Солонгосын түүхэнд Ерөнхийлөгч нь  бусдын гарт буудуулсан, авилгад орооцолдож амиа хорлосон тохиолдол бий. Энэ хуудсанд нэг шинэ мөр бичсэн тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ  улсынхаа шүүхээс ял сонсохоор болоод байна.  

 

 

1998 оноос хойш 5 удаа парламентдаа гишүүнээр сонгогдож, улс төрийн замд  байнга өгсөж ирсэн энэ Солонгос эмэгтэйн карьер яагаад ийм харамсалтай төгсгөлд хүрэв. Солонгос улсын дээд хүрээний маш том авилгын сүлжээ задарч, үндэсний хэмжээний том компаниудын удирдагчид хэрэгт татагдахад хүрсэн шуугиан түүнийг амархан огцруулсан.

 

Пак Гын Хэ бол бусад Ерөнхийлөгч нараас онцлогтой.  Өмнөд Солонгосыг 1961 оноос эхлэн 1979 он хүртэл удирдаж байсан, бусдын гарт амиа алдсан улстөрч, генералын охин. Түүнд ганц вонны ч авилга авахгүйгээр улсаа удирдаад явах хүмүүжил, ёс зүй байсан гэж Солонгосчууд итгэдэг байв. Үүний илрэл нь ард түмэн нь түүнийг Ерөнхийлөгчид дэмжсэн явдал байв.

 

 

Гэвч Солонгосчууд мэдээлэл дутуу, сайн судлалгүй саналаа өгчээ.  Энэ бүхний ард ганцхан эмэгтэй буюу Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн сүүдрийн зөвлөх  Чой Сүн Сил байсан гэж Солонгосын хэвлэлүүд бичсээр байгаа.  Харин гадаадын шинжээч ажиглагчид Пак Гын Хэ-д шашны үзлээр нөлөөлж ирсэн зөвлөх  Чой Сүн Сил-ийг гол зохион байгуулагчаар нэрлэхээс өмнө өөр түүний эцэг шинэ шашны урсгалыг үндэслэгч байсныг анхааран онцолж байна.  Эцгийнхээ сүнстэй ярьдаг гэж итгэж байсан  Чой Тае гэгч номлогч  Пак Гын Хэ-гийн ухамсарт  маш удаан хугацаанд гүн нөлөөлсөн ба үүний үр дагавар ийнхүү хожим  өөрт нь маш хадтай туслаа гэж үзэх судлаачид байгаа.  Энэ тайлбарын ард Пак Гын Хэ-г  өмөөрөгчид байгаа бөгөөд тэд Ерөнхийлөгч өөрөө авлига авах ямар ч сэдэлгүй байсан.  Амьдралынхаа дунд үед нэрээ сольж цайрсан, өнчин зожиг Пак Гын Хэ-д эцгийнхээ нөлөөллийг хадгалж үзсэн Чой Тае –гийн охин Чой Сүн Сил-ийн шуналт алхамууд Солонгосын Ерөнхийлөгчийн хувь заяаг эргүүлсэн гэж үзэх хэсэг байгаа. Тэд энэ үндэслэлээрээ Пак Гын Хэ  ямарч ял авах ёсгүй гэж өмөөрч  байгаа.  

 

Үндэсний томоохон компаниудаас их хэмжээний хахууль авч байсан хэргээр баривчлагдсан Чой Сүн Силд шүүхээс 20 жилийн хорих ял оноолоо. Тэрээр авлига нэхэх бүртээ Ерөнхийлөгчийнхөө нэр нөлөөг барьж байсан байдаг.    Манайхны ярьдгаар улсынхаа нэг номертой шууд харьцах ба шийдвэр гаргахад нь бараг 100 хувь нөлөөлж чаддаг байсан энэ сүүдрийн зөвлөх эмэгтэйг  хэвлэлүүд Оросын "Распутин" –тай зүйрлэсэн.  Тэрээр өөрийн дуулгавартай шавь байгаад Ерөнхийлөгч болсон  Пак Гын Хэ-гийн нэр сүр дор багаар  тооцоход 70 сая ам доллар, 14 тэрбум вонны  хахуулийг томоохон компаниудаас шантаажлан авсан гэж шүүх үзсэн.

 

Солонгос судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Давид Канг-ийн "Чой Сүн Силийн гэр бүл Ерөнхийлөгчийн амьдралын бүхий л цаг хугацаанд нөлөөлж ирж байсан" гэсэн дүгнэлттэй олон ажиглагчид саналд нийлсэн. Энэ нь “Миний дарга , Миний Ерөнхийлөгч ” гэх тойрон хүрээлэгчид төрийн хэрэгт гүн хутгалдвал улсын хувь заяаг ч эргүүлж болохыг харуулсан нь ардчилал сайн хөгжөөгүй улс орнуудад маш том сануулга үлдээв.

 

 

Бид тахин шүтэлтийг ардчилсан хувьсгалтай байхгүй болсон гэж андуурч байгаа. Харин ч бодитой байгаа ба өнөөгийн тойрон хүрээлэгчид төрийн тэргүүнийг хайрцаглан тусгаарлаж , бодит амьдралаас амархан тасалж, таг сохор, утсан хүүхэлдэй болгож чадаж байна. Үүнийг Өмнөд Солонгосын авлига авсан хэрэгт татагдсан ч  амиа хорлолгүй үлдсэн ганц Ерөнийхийлөгч  Пак Гын Хэ гашуун сургамжаараа харуулав.  

 

Дэргэдийн шадар олон үзмэрч, бөө нартай заримдаа өөрсдөө ч хэвийн биш болж онгод тэнгэрээ дуудах болсон манай зарим улс төрчдөд энэ бол маш ойрхон байгаа сургамж шүү дээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

 

 

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Орчин үеийн төрийн эргэлт
2018-02-15
mgl:
toiron hureelegchid ingej aldag yum baina. manaihan ch doldoi nart durtai uls daa.
2018-02-14
иргэн:
Уламжлалт шашин хаа ч байдаг АНУ-ын ерөнхийлөгч хүртэл судар ном дээрээ гараа тавьж байгаад бурханы өмнө андгай тангараг өргөдөг. Харин яаж шүтэх нь хүний ухамсар боловсролын асуудал бололтой.
2018-02-14
zochin:
Medleggui door bool ....Huuligui door hulgai .... gej yag unen ug ym daa
2018-02-14
ulaanbaatariin emegtei:
Shariin shashin yahawee mongolooroo arai or zoolon. Ter lal eswel kristiin shashinii howsdoochid l aimaar. Ed bol zygeer l hairlah setgelgui buhniig boolchilno.
2018-02-14
Зочин:
Энэ ерөнхийлөгч асан авгайд амиа хорлох цаг хүгцаа зөндөө бий. Яваандаа хорлох ч юм билүү. Өнөөдөр хэн ч баттай хэлж чадахгүй шүү дээ.
2018-02-14
Зочин:
Монголд төр шашин хоёр нэг хөнжилд ороод удаж байга. Төр олон нийтийн ажилгаа бүрт заавал нэг болсон болоогүй шарын лам оролцдог бичигдээгүй хүүль бий болсон. Буддизмын нэг харьцангуй жижиг урсгал болох шарын шашин Монголд төрийн шашин болж хувирсан. Өнөөдөр бараг бүх улс төрч өөрийн гэсэн нэг баастай ламтай болсон. Зарим улс төрчид нь бүүр өөрсдийгөө бөө гэж олонд зарлан сахал, үс гэзгээ ургуулан дөвчигнөх жишээтэй. Солонгосын алдааг давтах түн ойрхон болсон.
2018-02-14