Д.Сарангэрэл: Монголд эмчлэгддэггүй өвчин долоогоор цөөрсөн
2018-02-14

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор гадаадын өндөр хөгжилтэй орнууд руу сургалтанд явах гэж буй эмч нарыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл:

 

-Өнөөдрийн ажлын эхний өдрөө сайхан ажлаар эхлүүлж байгаадаа баяртай байна. Өнөөдөр манай салбарын 81 эмч, мэргэжилтнүүд гадаад сургууль сураад ирсэн болон, сурч байна. 2018 оны төсөвт 2.5 тэрбум төгрөг төсөвт суусан. Бид Монгол Улсдаа эмчилдэггүй өвчнийг судалж, газар дээр нь туршлага судлан, сурч байна. Үүний үр дүнд Монгол Улсад эмчлэгддэггүй 39 өвчин долоогоор цөөрч, 32 болсон. Өнөөдөр найман эмч дөрвөн чиглэлээр суралцахаар болж байна.

 

Донтох өвчин олон байна. Архинд, хүүхэд дэлгэцэнд, хүүхдийн сэтгэцийн өвчин их байна.  Торлог судлалын чиглэлээр мөн сурна. Энэ чиглэлээр эмч нар маань сурч, шат ахисан сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ эмч нар маань үндэсний хэмжээний сургагч багш болох зорилготой. Ер нь бид эмч нараа багаар нь сургаж байлаа. Солонгост суралцсан манай эмч нарын баг БНСУ-ын Самсунг эмнэлэгт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийсэн гэлээ.

 

СЭМҮТ-ийн Наркологийн эмч н.Соёлмаа:

 

-Би мэргэжлээрээ 11 жил ажиллаж байна. Манайд архинд донтох эмгэг түлхүү эмчлэгддэг. Сүүлийн үед мансууруулах бодист донтох өвчин ихэссэн. Энэ эмчилгээ сэтгэл засал, нарийн мэргэжлийн эмчилгээ шаардлагатай байдаг. Би энэ чиглэлээр багийн эмчтэйгээ хамт ОХУ-д мэргэжил дээшлүүлэхээр суралцах гэж байгаадаа баяртай байна.

 

ЭХЭМТ-ийн Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмч н.Эрдэнэбаяр:

 

- Сүүлийн үед ихэр хүүхэд их төрж байна. Үүний дотор ургаас урагт цус юүлэгдэх хам шинжтэй 7 тохиолдол гарч байсан. Эмчлэгдэхэд хүнд эмгэг. Одоо эмчлэгдэх боломжтой болж байна. Энэ нь ихэр урагтай, нэг ихэстэй урагт үүсдэг. Нэг ураг нь цус их, нөгөө урагт цус бага, ус их байдаг.  Би Токиогийн Хүүхдийн хөгжил, үндэсний төвд ургаас урагт цус юулэгдэх хам шинж гэсэн эмгэг байдаг. Энэ эмгэгийг өндөр технологийн тусламжтайгаар эмчлэх, нутагшуулах аргыг суралцахаар явж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
321331:
er ni unenii ortoi boljiinoo
2018-02-14
321312:
eleg eleg
2018-02-14
dsn:
ter yahav 1 r turhiin emch mydag gej bosoo oroolon bdag yum bn turuh ehchuuded hudlaa onsh tavij uuriin huviin emnelegt yvuulj aldag hun yum ene emch ingej ireeduin ur sadiig alj boloh uu ? saidaa!
2018-02-14
irgen:
Tsuuhun ilerdeg Mongold emchlegddeggui uvchtei humuust mungiig ni uguud gadaadad emchluulsen ni deer.Emch nariig surgaltand yvuulah nereer mungu ureh ni dee.Mongol emch nar surah chadvargui gedeg ni notlogdson shuu.
2018-02-14
зочин:
Янцаглаж болон янаглан ярьдаг хүүхнүүд Монголд од болдог юм байна
2018-02-14
321331:
er ni unenii ortoi boljiinoo
Д:
Эмчлэгддэггүй өвчин нь өөрөө цөөрсөн юм уу, эсвэл монгол эмч эмчилж чаддаг болоод цөөрүүлсэн юмуу?
2018-02-14
zochin:
Ene abgai ervvl mendiig yaaj medeheb de zuraglaach yu ch medehgvi tv 5daa ajilla
2018-02-14