Ц.Төмөрхуяг: Намайг дэмжсэн ард түмэндээ баярлалаа
2018-02-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр  салбартаа хөдөлмөр, зүтгэлээрээ тэргүүлсэн зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардууллаа. Ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг:

 

-Баярлалаа, энэ мөчид ээжийгээ их бодож байна. Ард түмэндээ баярлалаа.  Би ард түмэн шагнал өгдөг гэж боддог. Миний ард түмэн намайг дэмжиж энэ сайхан гавьяат цолыг өглөө гэж бодож байна.

 

-Ард түмэн таныг энэ цолыг хожуу авлаа гэж харж байгаа?

 

-Ажил хийж байгаа хүн гавьяа шагнал руу зүтгэхгүй. Гавьяа шагнал аяндаа ирэх ёстой гэж ахмадууд, багш нар хэлдэг байсан. Энэ дагуу л ирж байна гэж бодож байна.

 

-Та хэдэн жил урлагт зүтгэж, хичнээн уран бүтээлд тоглосон бэ?

 

-60-аад тайзны, 100 гаруй киноны уран бүтээл хийсэн. Нийтдээ 30 гаруй жил урлагт явж байна.

 

-Та өөрийгөө шагнал авна гэж мэдэж байсан уу?

 

-Мэдээгүй ээ. Урьд нь гавьяат болно гээд яригддаг л байсан. Ердөө тооцоонд байгаагүй. Цагаан сарын үхрийн өвчүүнийхээ махыг чанаж байгаад гэнэт сонсоод. Тэгээд өнөөдөр ирээд авлаа.

 

Ардын жүжигчин Д.Нанжид:

 

-Та бүхэндээ баярлалаа. Их баярлаж байна. Би бүжигчин хүн. 15 наснаасаа эхлээд 80 хүртлээ одоо ч бүжиглэж байгаа.

 

Монгол Улсын гавьяат эмч М.Чимгээ:

 

-Баярлалаа, эрүүл мэндийн салбарт 29 жил тасралтгүй ажилласан хөдөлмөр бүтээлээ төрдөө үнэлүүлэх сайхан байна.  Эрүүл мэндийн салбарын үе үеийн эмч, ажилтнууддаа, “Сүхбаатар” нэгдсэн эмнэлгийн багийнхаа хамт олонд баярлалаа. Улам ихийг хийж энэ нийгмээ эрчимтэй эмчилнэ.Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин М.Бямбажав:

 

-Миний уран бүтээлийг сонсдог Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхэн сайхан шинэлээрэй.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
chimgee:
Sb duurgiin emnelgiin luivarchin chimgeegees busad n bolj bn
2018-02-15
bujigchin:
Nanjid bagshdaa urt udaan naslahiig husen husen eruue
2018-02-14