Ерөнхийлөгч Жэкоб Зума огцрохоо мэдэгдлээ
2018-02-15

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Жэкоб Зума намынхаа шахалтын улмаас огцорч буйгаа зарласан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Жэкоб Зума 2009 оноос хойш тус улсыг удирдаж буй юм.

 

Тэрбээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийх үеэрээ “Төрд үүсээд буй таагүй уур амьсгалыг намжаахын тулд би огцрохоор боллоо. Гэхдээ Африкийн Үндэсний Конгресс намын шийдвэртэй санал нэгдэхгүй” гэж мэдэгджээ.

 

Зумагийн ялалтаар тус улсын эрх баригч болсон Африкийн Үндэсний Конгресс намынхан түүнийг нэн даруй огцрохыг шаардсан юм.

 

Өөрийн хүсэлтээр огцрохгүй бол парламентаар итгэл хүлээлгэх эсэх асуудлаар санал хураалт явуулна хэмээн мэдэгдсэн билээ.

 

Ерөнхийлөгч авлигын дуулианд нэр холбогдсон учир ийнхүү намынх нь нүүрээ буруулахад хүрчээ. Шүүхээс өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчөө авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх мэт 18 хэрэгт буруутгаж буй юм.

 

Одоо Африкийн Үндэсний Конгресс намын дарга, Дэд ерөнхийлөгч Рамафоза ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ENE HUND AMDRALTAI MOZAMBIKIIN SHINEHEN ERONHIILOGCH SAIN DURAARAA OGTCORCH BAIGAAG MANAI AVILGACHID JISHIJ UZEEREI.OORSODTEIGEE. M.ENHBOLD GUAI .TA NARIIN OMNOOS ICHIHIIN.AVILGACHIN BAYR N ELCHIN SAID HIIGEED L GAZRIIN PANZCHIN N IH HURLIIN DARGA ,KAZINOCHIN EX ERONHIILOGCH ELBEGDORJ GEED L LALRUUD.....URGELJILNEDEE...
2018-02-15