Улаанбаатар
Бүх оддын тоглолт маргаашнаас эхэлнэ
2-16

 

АНУ-ын сагсан бөмбөгийн НБА-ын бүх оддын тоглолт манай цагаар 2 сарын 17-оос болно. Уг өдөр олны танил алдартнуудын тоглолт эхэлснээр бүх оддын арга хэмжээ албан ёсоор 67 дахь удаагаа хөшгөө татах билээ. Уг арга хэмжээг ТНТ телевиз 16 дахь жилдээ шууд дамжуулах эрхийг аваад байгаа юм.

 

Энэ жил дүрмийн өөрчлөлт ороод байгаа бөгөөд бүс хамаарахгүй хуваагдаад байгаа юм. Тодруулбал үзэгчдээс хамгийн их санал авсан хоёр тоглогч болох Стефэн Көрри болон ЛэБрон Жэймс нар баг ахалж, өөрсдийн багаа ээлжлэн сонгож бүрдүүлээд байгаа юм.

 

Жэймсийн багт Кевин Дурант, Энтони Дэвис, ЛэБрон Жэймс, Кайри Өрвинг, Брэдли Бийл, Рассэл Вэстбрүүк, Виктор Оладипо, Пол Жорж, АНдре Драммонд, Горан Драгич, Кэмба Уолкэр нарын тоглогчид тоглохоор болоод байгаа юм. Түүний багт сонгогдсон Кевин Лаув, Жон Уолл, Кристапс Порзингис, ЛаМаркус Алдриж, Демаркус Казинс нарын тоглогчид гэмтлийн улмаас  тоглох боломжгүй болсон билээ.

 

 

Харин Көрригийн багт Жэймс Хардэн, ДэМар ДэРөүзэн, Яннис Антетокумпо, Жөүл Эмбийд, Дамиан Лиллард, Жимми Батлэр, Дрэймонд Грийн, Кайл Лаури, Клэй Томпсон, Карл Энтони Таунс, Алл Хорфорд нарын тоглогчид сонгогдсон.

 

2 сарын 17-нд холимог оддын тоглолтоор эхлээд, залуу оддын тоглолтоор үргэлжлэн хүрэх юм. Харин 2 сарын 18-нд ур чадварын тэмцээн, 3 онооны шидэлтийн тэмцээн, цагирган дээрээс довтлох үзүүлбэрийн тэмцээн болох бол хамгийн сүүлийн өдөр бүх оддын тоглолт болно.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин