Пёнчан 2018: Б.Ачбадрах өнөөдөр уралдана
2018-02-16

 

Түрүү долоо хоногт эхэлсэн өвлийн олимп амжилттай үргэлжилж байгаа билээ. Өнөөдөр манай тамирчин Б.Ачбадрах уралдана.

 

Манай улсыг төлөөлж гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр ОУХМ Ч.Отгонцэцэг 14:30 цагаас Алпенсиа төвд уралдсан билээ. Түүний хувьд гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ийн зайд уралдсан.

 

Харин үлдсэн нэг тамирчин болох ОУХМ Б.Ачбадрах өнөөдөр 14:00 цагаас уралдах хуваарьтай байгаа. Түүний хувьд В ангилалын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ.

 

Цанын багийн дасгалжуулагчаар ОУХМ Х.Хаш-Эрдэнэ ажиллаж байна.

 

Б.Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин
Омогшил:
Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км зайд уралдсан манай цаначин Ч.ОТГОНЦЭЦЭГ ЭХ ОРОНДОО ӨВЛИЙН ОЛИМПИЙН АЛТ АВЧИРСАН АНХНЫ ТАМИРЧИН БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕi Тэрээр Пенчаны олимпийн тосгоны дэлгүүрээс алтан гинж худалдан авсан байна. Харин ОУХМ Б.Ачбадрах маань уралдаад нэгдүгээр байрт сүүүлээсээ орж мөн эх орныхоо нэрийг дуурьсгах болтугай.
2018-02-16