Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан эхэллээ
2018-02-15

 

17  жарны "тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан эхэллээ. Уг барилдаанд улс аймгийн алдар цолтой аварга арслан гарьд заанууд бүгд барилдахаар Монгол бөхийн өргөөнд иржээ. Наадмаас хойш заалны нэг  барилдаанд ороогүй Ц.Содномдорж арслан хүртэл уран мэхийг уралдуулан хийхээр ирсэн харагдав. Түүнээс гадна яг одоо идэвхитэй барилдаж байгаа бүх аварга, арслан, гарьд, заан цолтонгууд нээлтэнд жагсаж, гандан тэгчилэн хийдийн лам нар 4 уулаа аргадаж ном уншсанаар өнөөдрийн барилдаан ийнхүү эхэлж байна.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин