Хийморийн дарцаг хатгахад сайн
2018-02-16

Өнөөдөр аргын тооллын 2018 оны хоёрдугаар сарын 16. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Хаврын тэргүүн хөх бар сарын шинийн нэгэн. Сугар гараг. Чөдөр одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр.

 

Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 15 минутад жаргана. 05:06 цагт сар битүү болно. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Газар хагалах, ус булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин