Иранд онгоц осолдож, 66 хүн амиа алджээ
2018-02-20

Ираны Загросын ууланд зорчигч тээврийн онгоц осолдсон талаар “www.aljazeera.com” сайт мэдээллээ.

 

 

Ираны агаарын тээврийн “The Aseman Airlines” компанийн “ATR 72-500” онгоцонд зорчиж явсан 66 хүн амиа алдсан гэнэ. Онгоцонд багийн зургаан гишүүн, 60 зорчигч зорчиж явжээ.

 

Уг онгоц нийслэл Тегеранаас Яасуж хотноо очихоор нислэг үйлдэж байжээ. Онгоц хөөрөөд цагийн дараа төв станцаасаа холбоо тасарчээ. “Ослын шалтгааныг тогтоохоор албаныхан ажиллаж эхэлсэн, онгоцонд зорчиж явсан бүх хүн амиа алдсан” хэмээн “The Aseman Airlines” компанийн гүйцэтгэх захирал мэдэгдлээ.

 

Энэхүү мэдэгдлээс хагас цагийн дараа тус компани “Ослын газар аврагчид нэвтэрч чадахгүй байгаа учир хэдэн хүн амиа алдсан болохыг тогтоож чадахгүй байна” гэлээ.

 

Аврах алба “Цаг агаарын таагүй уур амьсгал аврах ажиллагаанд саад учруулж байна” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин