Цагаан ордны өмнө сурагчид эсэргүүцлээ илэрхийлжээ
2018-02-20

АНУ-ын Флорида мужийн “Marjory Stoneman Douglas” дунд сургуульд энэ сарын 14-нд галт зэвсэгтэй этгээд гал нээж, 17 хүний аминд хүрсэн билээ.

 

 

Уг халдлагыг 19 настай Николас Круз гэгч үйлдсэн бөгөөд түүнийг шүүж буй юм. Тэрбээр хийсэн үйлдлээ“Өнгөт арьстнуудыг үзэн яддаг” хэмээн тайлбарлажээ.

 

Тэгвэл уг хэрэгтэй холбогдуулан хэсэг сурагчид өчигдөр нийслэл Вашингтон хотноо байрлах Цагаан ордны өмнө эсэргүүцлээ илэрхийлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Сурагчид газар хэвтэж, эрх баригчдаа галт зэвсгийн тухай хуулийг чангатгахыг шаарджээ.

 

Жагсаалд сурагчдаас гадна сургуулийн багш нар болон эцэг, эхчүүд оролцсон байна. Тэд гартаа “Бид дараагийн хохирогч уу?” хэмээн бичсэн лоозонгоор жигдэрсэн аж.

 

Жагсаал болох үед Ерөнхийлөгч Цагаан ордондоо бус Флоридаийн гольфийн клубтээ цагийг өнгөрүүлж байжээ.

 

Тэрбээр өнгөрөгч долоо хоногт халдлагын золиос болж, эмчлүүлж буй сурагчдыг эргэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин