Чихрийн шижингийн эмчилгээ
2012-01-13

-    Сургалт -    Хоол эмчилгээ -    Дасгал хөдөлгөөн -    Цусан дахь сахарын хэмжээг багасгах  эм -    Инсулин эмчилгээ Хоол эмчилгээ -    Хурдан шингэх нүүрс-усыг хэрэглэхгүй -    Амьтны гаралтай өөх тосыг хязгаарлах -    Эслэг ихтэй хоол хүнс -    Хоногт 5-6 удаа хооллох -    Талхны нэгжийг тооцож байх Зөвшөөрөх Хар талх, гурвалжин будаа, хөц будаа, овъёос, жигнэж чанаж болгосон өөхгүй мах хэрэглэх, байцаа, өргөст хэмх, помидор, чихэргүй цай, бага калоритой ундаа, халуун ногоогүй амтлагч кетчуп Хязгаарлах 1-р гурил, цагаан чихэргүй талх өдөрт 1 зүсэм, цагаан будаа 7 хоногт 2-3 удаа, бага зэрэг өөхтэй мах сардаа 2 удаа, тослог багатай сүү цөцгий, манжин төмс лууван, вандуй, хатаасан мөөг, спирт бага агуулсан вино пиво Хориглох Чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, торт, жигнэмэг, өөх тос ихтэй шарсан давсалсан мах хиам, зөгийн бал, чихэр шоколад, зайрмаг, халуун ногоо бүхий хоол амтлагч Дасгал хөдөлгөөн Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх нь: -    Инсулины хэмжээг багасгана -    Байнгын ээнэгшилд байлгах -    Өөх тосны солилцоог хэвийн байлгах -    Бичил эргэлтийг сайжруулж, -   фибринолизийг идэвхжүүлнэ -    Стрессийн үед катехоламины -   ялгаралтыг багасгаж судасны -   хүндрэлээс сэргийлнэ Цусан дахь сахарыг бууруулах эм Дотоод инсулины чөлөөлөгдөлтийг нэмэгдүүлэх эм(глибенкламид, гликлазид, глипизид, глимепирид, гликвидон) -    Гликолизийг ихэсгэх, эдэд глюкоз шингэж орохыг идэвхжүүлэх эм(метформин) -    Глитазоны уламжлалын эм(пиоглитазон    розиглитазон) -    Нарийн гэдэсний ханаар глюкоз шимэгдэхийг дарангуйлах эм (акарбоза) ЧШӨ-тэй хүний хоногийн хоолны илчлэгийг тооцохын тулд уг хүний биеийн 1 кг жинд зарцуулах энергийн хэмжээг тухайн хүний эрхлэж буй ажлын төрлөөс хамаарч урьдчилан тогтоох хэрэгтэй. Ингэснээр нөхөх шаардлагатай энергийн хэмжээг олоход дөхөм болдог. БЭБ-базальноэнергитический баланс/тайван үед  зарцуулах ккал 2-р хэлбэрийн чихрийн шижингийн үед инсулин эмчилгээг дараах заалтаар хийнэ. 1.    ЧШӨ-тэй халдварт өвчин хавсарсан бол 2.    Мэс ажилбар болон ямар нэгэн мэс заслын эмчилгээ хийх 3.    Жирэмслэлт 4.    Төрөлт 5.    Сахар бууруулах эмийн эмчилгээг хоногийн дээд тунгаар хэрэглэж байхад өлөн үеийн цусны сахар 7,8 ммоль/л-ээс их байвал инсулин эмчилгээг нэмэлт байдлаар хэрэглэнэ. Emch.mn
Shuud.mn
Сонин хачин