Улаанбаатар
Сильвестр Сталлоне: Би үхээгүй шүү
2-20

Холливуудын нэрт жүжигчин Сильвестр Сталлонег нас барсан гэх мэдээлэл анхлан фэйсбүүкээр цацагдаж, олон сая шүтэн бишрэгчийг нь уйтгар гунигт автуулсан талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Фэйсбүүкийн “R.I.P Sylvester Stallone” гэх фэйж хуудсанд энэ сарын 17-ны 15.00 цагийн орчимд жүжигчин эрийн зураг дээр  “Тэр биднийг орхисон ч бид түүнийг мартахгүй. Бидний хайрт жүжигчин 1946 оны долдугаар сарын 6-нд Нью-Йорк хотод төрсөн” гэх мэдээлэл таржээ.

 

Тэгвэл дээрх мэдээллийг жүжигчний гэр бүл болон хэвлэлийн төлөөлөгч нь үгүйсгэсэн байна.

 

Хэвлэлийн төлөөлөгч “R.I.P Sylvester Stallone” гэх хаяг бол хуурамч гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Шалгалтаар уг хаяг дагагчийнхаа тоог нэмэгдүүлэхээр хийсвэр үлгэр зохижээ” гэж мэдэгджээ.

 

Энэхүү мэдэгдлээс хэдхэн минутын дараа жүжигчин эр бага охинтойгоо авахуулсан зургаа өөрийн фэйсбүүктээ байршуулаад  “Би үхээгүй шүү” гэв. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин