Улаанбаатар
Вашингтоны саналаас Ким Чен Уны дүү татгалзлаа
2-21

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун төрсөн дүү болон албаны хүмүүсийг Өмнөд Солонгосын Пёнчан хот руу илгээсэн билээ. Удирдагчийн дүү Ким Ё Ченаар тэргүүлсэн Хойд Солонгосын төлөөлөгчид энэ сарын 9-12 өдрүүдэд Пёнчан болон Сөүл хотноо айлчилсан юм.

 

 

Уг айлчлалын үеэр АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пенс удирдагчийн дүү болон албаны төлөөлөгч нартай уулзах санал гаргасан аж.  “Солонгосын хойгийн нөхцөл байдлыг намжаах үйл явцад Хойд Солонгос улс ямар ч идэвхгүй байна” хэмээн Ерөнхийлөгч Майк Пэнсийн ажлын албаны дарга Ник Айерс мэдэгдлээ.

 

Тэрбээр “Дэд ерөнхийлөгч “Пёнчан”-ы олимпийн үеэр Хойд Солонгосын төлөөлөгчидтэй уулзахыг хүссэн ч татгалзсан хариу авсан. Бид дахин уг саналыг дахин хүргүүлсэн ч татгалзсан хариу авлаа. АНУ болон Хойд Солонгос хэлэлцээрийн ард суухгүйгээр хэзээ ч Солонгосын хойг дахь дайсагнасан харилцаа дуусгавар болохгүй” гэж уламжлав.

 

Дээрх мэдэгдлийн дараахан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин “Хойд Солонгос гарцаагүй бодлоо өөрчлөх болно” гэж мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Kkk:
Amerik luivarchid zygeer l zailaad og doo
2018-02-21
Зочин:
Amerikuud zugeerl zailchih
2018-02-21