Ерөнхий сайдыг шоглосон зураачийг хорьжээ
2018-02-21

Малайзын Ерөнхий сайд Нажаб Разакийн шог зургуудыг нийтийн гудамж талбайд зурж, нийгмийн сүлжээндээ нийтэлсэн зураач Фахми Реза гэгчийг баривчлан, ял оноосон талаар “www.thestar.com.my” сайт мэдээллээ.

 

 

Шүүхээс зураачийг хүний нэр хүндэд халдсан хэмээгээд нэг сар хоригдох ял, 7700 мянган ам.долларын мөнгөн торгууль ноогдуулжээ.

 

Өдгөө 44 настай зураач эр  Ерөнхий сайдыг алиалагч болгон зурсан бөгөөд түүний зургуудыг Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулагчид ашигласан нь эрх баригчдын дургүйцлийг хүргэжээ.

 

 

Зураачийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн дараахан хэвлэлийнхэнд “Урам хугарлаа”  хэмээн хэлсэн байна.

 

Ерөнхий сайд Нажаб Разакийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсын мөнгийг хувьдаа завшсан хэмээн сөрөг хүчин буруутгаж, өнөөг хүртэл огцрохыг шаардаж буй юм. Мөн түүнийн Саудын Арабын хааны гэр бүлээс үнэтэй бэлэг авсан буруутгасан билээ.

 

Өнгөрсөн 2016 онд улс төрийн шог зураач Зунар мөн Ерөнхий сайд болон түүний эхнэрийг элэглэсний төлөө баривчлагдаж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин