“Улаанбаатар төмөр зам”-ын асуудлыг хэлэлцэнэ
2018-02-22

 

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 13.00 цагт хуралдана. Хуралдаанаар Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай, Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай, Эдийн засгийн сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийх юм.

 

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

 

Хуралдаан 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 13.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.

 

 

Хэлэлцэх асуудал

 

Засгийн газрын гишүүн

1.    

Эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт батлах тухай

Г.ЗАНДАНШАТАР

2.    

УИХ-ын дарга олон улсын чуулганы хуралдаанд оролцож, айлчлал хийсэн дүнгийн тухай

Д.ЦОГТБААТАР

3.    

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн талаар авах арга хэмжээний тухай*

Ж.БАТ-ЭРДЭНЭ

4.    

Багануур, Шивээ-Овоо хувьцаат компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ц.ДАВААСҮРЭН

Д.СУМЪЯАБАЗАР

5.    

Бусад асуудал*

У.ХҮРЭЛСҮХ

                                         Танилцуулах асуудал

6.     

Засгийн газар хоорондын комиссын хуралдааны талаар

Ө.ЭНХТҮВШИН

7.     

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий, Сүхбаатар аймгуудад ажилласан талаар

Г.ЗАНДАНШАТАР

8.     

2017 онд иргэдээс Засгийн газрын “Иргэд, олон нийттэй харилцах төв”-д ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан

Г.ЗАНДАНШАТАР

9.     

2017 онд иргэдээс төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

Г.ЗАНДАНШАТАР

10.  

“Эдийн засгийн сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцын талаар

Г.ЗАНДАНШАТАР

11.  

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын талаар*

Г.ЗАНДАНШАТАР

Тайлбар: *Материалыг хуралдаан дээр тараана.                           

Shuud.mn
Сонин хачин