Сургуулийн орчинд багш нарыг галт зэвсэгтэй ажиллах санал гаргав
2018-02-22

АНУ-ын Флорида мужийн Парклэнд хотноо байрлах нэгэн ахлах сургуульд энэ сарын 14-нд галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд гал нээж, 17 хүнийг хөнөөсөн юм.

 

Цагдаагийнхан олон хүний аминд хүрсэн 19 настай Николас Круз гэгчийг баривчилжээ.  Сүүлийн жилүүдэд галт зэвсэгтэй холбоотой олон хэрэг гарч буй бөгөөд иргэд Ерөнхийлөгч “Галт зэвсгийн хууль”-ийг чангалахыг шаардаж байна.

 

Тэгвэл өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дунд сургуулийн багш, ажилтнуудад зэвсэглэсэн гэмт этгээдүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор биедээ буу эсвэл зэвсэг авч явахыг зөвшөөрөх санал дэвшүүлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэрбээр Цагаан ордондоо дунд сургуулийн багш, сурагчдыг хүлээн авах үеэрээ ийнхүү мэдэгдсэн байна.

 

Сургуулийн орчин зэвсэггүй бүс нутаг Ерөнхийлөгчийн санал “ажил хэрэг” болох нь бэрхшээлтэй юм.

 

Ерөнхийлөгч “Багш болон сурагчдын тусгай сургалтад хамруулах хэрэгтэй. Мөн сургуулийн орчныг хамгаалах зэвсэгтэй ажилчдын тоог нэмэгдүүлвэл халдлагын тоо буурна” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин