Адам Леван хоёр дахь охиноо өлгийдөн авлаа
2018-02-22

Maroon 5 хамтлагийн дуучин Адам Леваны гэргий, супермодель Бехати Принсло энэ сарын 15-нд амаржиж, охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Уг баярт мэдээг тэрбээр өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдэгдсэн байна.

 

Тэрбээр мэндлээд удаагүй охиныхоо хөлийн зургийг нийгмийн сүлжээндээ байршуулаад “Тэр аав шигээ хөлтэй” гэж бичжээ.

 

Адам охиндоо Гио гэх өвөрмөц нэрийг хайрлсан аж.  Хос Дэсти Росе Леван гэх 17 сартай охинтой билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин