Энэтхэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2018-02-22

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Энэтхэг Улсын Логин (Орон нутгийн засаглалын санаачилга ба сүлжээ), Керела институтийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, ЛОГИН-ы багийн ахлагч Прета Лал, ЛОГИН-ы нарийн бичгийн зөвлөх Cуреш Рагван, КЕРАЛА, нутгийн удирдлагын институтийн захирал Жое Элимэн, Швейцарын хөгжлийн агентлагийн захирал,ерөнхий консул Габриелла Спирли, Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кэйнинг болон холбогдох албаныхан оролцов. 

 

Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Төрийн албан хаагчид өндөр чадавхтай байвал төрийн үйлчилгээг иргэдэд xүнд сурталгүй, шуурxай xүргэx боломж бүрдэнэ.

 

ЛОГИН нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн зорилгын дор нэгдсэн Зүүн өмнөд Азийн орнуудын оролцогч байгууллагуудын сүлжээ. Монгол орны хувьд анхнаас нь гишүүн орноор элсэн ажиллаж байгаа. Идэвх санаачилгатай үйл ажиллагаа явуулдаг орны нэг юм. 2014 оны 7 сард Орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтийг судлахаар ЛОГИН сүлжээний гишүүн улсуудын төлөөлөл Монгол Улсад айлчилж байсан.

 

ЛОГИН сүлжээ Монгол Улсын төрийн албан хаагчдыг чадавхжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэн, холбогдох байгууллагуудтай холбоо тогтооход байнга тусалж байдагт талархал илэрхийлмээр байна” хэмээлээ.

 

Түүнчлэн “Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Азийн сан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Xотын засаглалыг сайжруулаx төслийг (ХЗСТ) Нийслэлийн есөн дүүргийн 87 гэр xороодод хэрэгжүүлж байна.

 

Уг төслийн зорилго нь Гэр хорооллын иргэдийн хэрэгцээнд нийцсэн хөрөнгө оруулалт, төрийн үйлчилгээг төлөвлөн хүргэх нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх явдал юм.

 

Төрийн үйлчилгээг  хүнд чирэгдэлгүй, шуурхай, шударга хүргэхэд тухайн үйлчилгээг  үзүүлж буй төрийн  албан  хаагчийн  чадавх, чадвар, мэргэшсэн  байдлаас ихээхэн хамаардаг. Тиймээс төрийн  албан хаагчдын  ялангуяа анхан шатны нэгжид ажиллаж байгаа  ажилтнуудын чадавх, ур чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх  шаардлагатай байна. Нийслэлийн нутгийн заxиргааны байгууллагын сургалтын цогц xөтөлбөр нь алсыг харсан урт хугацаанд тогтвортой хэрэгжиx, бүx талыг тооцоолсон, бодит xөтөлбөр байx ёстой.

 

Орчин үеийн хэрэгцээ шаардлагыг бүрэн мэдэрсэн, албан хаагчид өөрсдөө тасралтгүй xөгжиx боломжийг бий болгоxод бид анхааран ажиллах болно. Сургалтын институци нь сургалтын xүрээтэйгээ уялдсан бодлогоор албан хаагчдаа сургаx, байнгын тогтмол үйл ажиллагаатай байна. Хотын зүгээс Төслийг амжилттай хэрэгжүүлж, цаашид сургалтыг үргэлжлүүлэн тасралтгүй  зохион байгуулж ажиллаx болно. Бидний xийxээр зорьж байгаа ажлууд нь удаxгүй хэрэгжиx Төрийн албаны шинэ хуулийн угтал, бэлтгэл ажил болж байгаад маш таатай байна” хэмээн онцлов.

 

Швейцарын хөгжлийн агентлагийн захирал, ерөнхий консул Габриелла Спирли “Бидний хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглал төслийн хүрээнд төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр боловсруулахад ЛОГИН-ы багийнхан тус дэм болно гэдэгт итгэлтэй байна. Төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр боловсруулна гэдэг маш чухал ажил. Энэ төслийг хэрэгжүүлэхэд идэвх гарган ажиллаж байгаа хотын удирдлагууддаа талархснаа илэрхийлмээр байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин