Улаанбаатар
Авлигатай тэмцэх стандартыг нэвтрүүлнэ
2-22

 

Санамж бичгийн хүрээнд Олон улсын стандартчилалын байгууллагаас баталсан авлигатай тэмцэх ажиллагааг дэмжих “Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо, шаардлага ба хэрэглэх удирдамж” стандартыг нэвтрүүлэх юм.

 

 “Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд тус стандартыг нэвтрүүлж ажиллах бөгөөд Монгол Улсын олон улс дахь авлигын индексийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй байгууллагын авлигад өртөх эрсдэлийг бууруулах болонолон улсын төсөл хөтөлбөрт оролцоход давуу тал болох ач холбогдолтой ажээ.

 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Энэ стандартыг нэвтрүүлснээр менежментийн болон санхүүгийн үр ашиг сайжрах,  орлого ашиг нэмэгдэх, худалдан авалтын процесс, байгууллагын үйл ажиллагаа ил тод болохоос гадна  IРO  хийх гэж байгаа энэ үед хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, 1072 хувьцааг эргэлтэд оруулах, компанийн зах зээлийн үнэлгээ томрох зэрэг ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.

 

 “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д авлигатай хийх тэмцлийг үндэсний хэмжээнд өрнүүлж, улстөрийн нам, иргэний нийгмийн байгууллагын идэвхтэй оролцоог ханган, авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлж, авлигыг үл тэвчих үзлийг нийгэмд төлөвшүүлэх талаар тусгайлан заасан байдаг.  ISO MongoliaХХК нь холбогдох хууль эрхзүйн баримт бичгийн хүрээнд Олон Улсын Стандартчилалын байгууллагаас гаргасан (ISO) менежментийн тогтолцооны дэвшилтэт шинэ стандартыг Монгол Улсын нутаг дэвсгэрт нутагшуулахад чиглэсэн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байна.

 

 Энэхүү стандартыг үндэсний болгон нутагшуулахаар боловсруулалт хийж, Стандарт хэмжилзүйн газрын Стандартчилалын Үндэсний Зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар тогтоолоор MNS ISO 37001:2017 стандартыг баталсан бөгөөд “Авлигын эсрэг стандартад ногоон гэрэл асаалаа” хэмээн Олон улсын стандартчилалын байгууллага тодотгожээ.

 

Энэхүү стандарт нь авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, шаардлагыг тогтоох,  хэрэгжүүлэх, сайжруулах, хадгалах, бий болгох төдийгүй авлига үүсч болох бүх салбарыг авлигаас хамгаалах, соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, авлигыг тодорхойлох, танихад даган мөрдөж болох аж.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.erdenesmongol.mn

Shuud.mn
Сонин хачин