Улаанбаатар
“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг үргэлжлүүлнэ
2-23

 

Засгийн газрын хуралдаанаар   “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн 2017 оны жилийн эцсийн байдалтай танилцжээ.  Хугацаандаа хэрэгжээгүй удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна. 

 

Хөтөлбөрт тусгасан 204 арга хэмжээний 136-ыг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн бол энэ оны эхний хагаст 68-ыг нь хэрэгжүүлэх аж. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө болон дараа үеийн макро эдийн засаг, нийгмийг гол үзүүлэлтүүдийг харьцуулахад эерэг үр дүн гарсан байна.

 

Тухайлбал эдийн засгийн өсөлт нэмэгдэж, төсвийн алдагдал, алдагдлын Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь буурсан, гадаад худалдааны эргэлт, экспорт, валютын нөөц нэмэгдэж ханш тогтворжсон, төгрөгт итгэх итгэл сэргэж, төгрөгийн хадгаламж өссөн, зээлжих зэрэглэл сайжирсан, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх нөхцөл бүрджээ. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин