Трамп, Ким Чен Уны “ихрүүд” олимпийн хаалтын ажиллагааг үзжээ
2018-02-26

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо 23 дахь удаагийн өвлийн олимп өчигдөр хөшгөө хаалаа.

 

 

Уг хаалтын ажиллагаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп тэргүүтэй олон орны зочид болон төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.

 

2022 оны өвлийн олимп БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдах билээ.

 

Олимпийн хаалтын ажиллагаанд дайсагнасан харилцаатай байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун оролцоогүй боловч удирдагчдын “хуулбарлагчид буюу ихрүүд” үзэж сонирхсон байна.

 

Үзэгчдийн суудлаас олимпийн хаалтын ажиллагааг үзсэн хуулбарлагчид хамтдаа зургаа татуулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин