Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт эхэллээ
2018-02-26

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/33 дугаар тушаалын дагуу Гал түймэртэй тэмцэх газраас зохион байгуулж буй Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалт өнөөдөр эхэллээ.

 

  Сургалтанд Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах аврах ангийн 60 гаруй захирагч хамрагдаж байна.

 

 

 Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГТТГ-ын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр нар оролцож, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

 

 

 Сургалтыг Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Объектын болон ой, хээрийн гал түймрийн хэрэг, зөрчлийг илрүүлэх, шалтгаан нөхцлийг тогтоох, голомтод ажиллах үед анхаарах зарим асуудал, Гал түймэр унтраах аврах ангийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах зарим асуудал зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

 

 Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах аврах ангийн захирагч нарын хууль, эрхзүйн мэдлэг, ур чадвар, өдөр тутмын үйл ажиллагааны гүйцэтгэл, чанар, үр дүн, албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх зорилготой тус сургалт 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин