Архи хэтрүүлэн хэрэглээд хүний амь хөнөөжээ
2018-02-26

Энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд хүн амины ноцтой хэрэг гарсан. Энэ талаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийлээ.

 

Хэргийн газарт нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн албан хаагчид хамтран үзлэг шалгалт хийжээ. Ховд аймгийн харьяат, 40 настай Г нь архийг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хүний амь нас хөнөөсөн байна. Тэрбээр тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд өмнө нь хулгай, дээрмийн хэргээр ял эдэлж байсан аж.

 

Харин талийгаач нь 61 настай, эрэгтэй Б. Түүнийг 30 орчим удаа хутгалж, амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн байна. Энэ хэргээ нуун далдлахын тулд гэрийг нь шатаахаар бэлдээд, хэргийн газраас  зугтаасан этгээдийг Төв аймгийн Баянчандмань сумаас баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй аж.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
zochin:
hurdan barisan ni sain bn gehdee odoo gantulgiin asuudlaa hurdan tsegleed nuhun songuuliin toboo zarlaachee tsag aldaad l bhiin
2018-02-26