Пхеньян, АНУ-тай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдлээ
2018-02-26

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо зохион байгуулагдаж, өчигдөр хаалтын ёслолоо хийсэн 23 дахь өвлийн олимпт Хойд Солонгосыг төлөөлөн генерал Ким Ён Чол тус улсад хүрэлцэн ирсэн билээ.

 

 

Тэрбээр хаалтын ажиллагаанаас урьтаж, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан юм.

 

Энэхүү уулзалт цаг орчим үргэлжилсэн бөгөөд уулзалтын төгсгөлд генерал Ким Ён Чол АНУ-ыг төлөөлөн ирсэн төлөөлөгчтэй уулзахад бэлэн гэдгээ илэрхийлсэн талаар Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдээлэв.

 

АНУ-ыг төлөөлөгч Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка Трамп ирсэн юм.

 

Хөх ордны тэргүүн хаалтын ажиллагааны үеэр Иванкаг дэргэдээ байлгасан бол Пхеньянаас ирсэн төлөөлөгч арын эгнээндээ суулгасан билээ.

 

Дайсагнасан харилцаатай байгаа хоёр улсын төлөөлөгч хоёр цаг орчим үргэлжилсэн хаалтын ёслолын үеэр “ганц ч үг солилцоогүй” ч тун удахгүй уулзахаар болжээ. Гэхдээ уулзалтын тов хараахан гараагүй байна.

 

Олимпийн нээлтийн ажиллагаанд Ким Чен Уны дүү Ким Ё Чан, Төрийн ёслолын сайд Ким Ё Жон, Үндэсний Спортын Удирдах Хорооны дарга Чой Хи, Солонгосыг Энхтайвнаар Нэгтгэх Хорооны дарга Ри Сон Гвон үзэж, сонирхсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин