Хятадын архи үйлдвэрлэгч Маотай брэнд Уарриорстой хамтарч ажиллана
2018-02-26

 

2017 оны НБА-ын аварга Голден Стэйт Уорриорс баг хятадын будааны уламжлалт архи үйлдвэрлэгч Маотай компанитай хамтран ажиллах боллоо. Уг брэнд нь Голден Стэйт багийн ивээн тэтгэгчээр ажилах юм байна.

 

“Бид үргэлж манай брэндийг дэлхий дахинд сурталчилах хамтрагч олохыг зорин ажиллаж байсан. Харин Маотай бол маш зөв сонголт гэж бодож байна. Маотай болон уг брэндийн удирдагч нар нь маш далайцтай сэтгэдэг. Тиймээс бид АНУ болон Хятад дахь нөлөөгөө хэн хэн маань тэлж, хамтдаа олон олон ололт амжилтын эзэд болно гэдэгт итгэж байна” гэж Уорриорс багийн ерөнхийлөгч Рик Уайтс мэдэгдлээ.

 

Уг хамтын ажиллагааны хүрээнд Уорриорсын туслах дасгалжуулагчид болох Рон Адамс, Майк Браун нар Сан Францико хотын хятад хорооллоор аялж, цуврал бичлэг хийх аж. Тэд уг аялалынхаа хүрээнд Хятадын соёл, зан заншил болон Маотой брэндтэй танилцах аж. Харин уг бичлэгийг нь Оракл арина ордонд тоглуулж, интернэтээр онлайнаар зарлах аж.

 

Уг ажлын хүрээнд 2 сарын 24-нд Хятадын шинэ жил буюу еэвэн сарын баярыг Сан Франциско хотод  тэмдэглэж, үүнд нь Уорриорс багийнхан болон Маотай брэндийн гүйцэтгэх албаны төлөөлөгч нар байсан юм.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин