Ронда Рөүзи “нохойн зодоонч” боллоо
2018-02-26

 

Одоогоос 5 жилийн өмнө Ронда Рөүзи хэмээх нэр UFC-ийн ертөнцөд орж ирсэн. Тэрбээр UFC 157 тулаан Калифорн мужийн Анахейм хотын Хонда төвд болж байхад Лиз Кармучийг ялснаар тулааны ертөнцийн дараагийн хэдэн жилийн дүр зураг эмэгтэй ангилалд их өөр болсон.

 

Харин аваргын бүсээ өнгөрөгч жил алдсанаас хойш Рөүзи чимээ аниргүй байгаа. Хэдийгээр зодог тайлсан гэж зарлаагүй ч дэвжээнд дахин гараагүй юм. Гэхдээ тэрбээр тулааны ертөнцөөс холдож чадна гэж үү? Рөүзи WWE буюу нохой зодооны холбоотой хамтран ажиллахаар болжээ.

 

Түүний хувьд удахгүй болох “Рэстлмэниа 34” тэмцээн дээр Курт Ангелтай нэг баг болж, Трипл Эйч болон түүний гэргий Стефане Макмахон нартай тулалдах бололтой.

 

Ронда Рөүзи нь өнгөрсөн сард Роял Рамбл тэмцээн дээр анх гарсан бөгөөд, тухайн үед бүтэн гэрээ хийсэн, ганц тулааны гэрээ хийсэн эсэх нь эргэлзээтэй байсан юм. Тэгвэл энэ бүх зүйл илэрхий болсны дараа бүтэн гэрээ хийсэн гэдэг нь мэдэгдэж байгаа гэсэн үг.

 

Энэ шийдвэрийнхээ талаар Рөүзи “Энэ бол миний амьдрал.  Ямар ч байсан дараагийн хэдэн жилийн турш би үүгээр амьдрах болно. Энэ бол утгагүй шоу биш. Бас олон нийт ч цочирдоод байх зүйл биш. Би Трипл Эйчтэй анх уулзаад л надад хийгээд мөнгө олж болох өч төчнөөн арга зам байгаа ч үүн шиг хөгжилтэй зүйл байхгүй гэдгээ хэлсэн” хэмээн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин
Nohoin zodoonch genuu
2018-03-05
ee huurhii setgel zui mash muu bnadaa. Uul ni ahij beltgelee sain hiigeed medremjgui dasgaljuulagchaa soliod setgelzuigee beldeed bvsee butsaaj avah bsan um gachin sdatai uerheed gamshig bolloo hairan tamirchin
2018-02-26