157 кг хассан бүсгүйн ТҮҮХ
2018-02-27

Зориг тэвчээр, хатуужлын хүчээр өөрийгөө 100, 1000 дахин өөрчилж чадсан нэгэн бүсгүйн түүхийг хүргэж байна.

 

 

Өдгөө 21 настай АНУ-ын Бостон хотын оршин суугч Тесс Фетзгералд өсвөр наснаасаа гэнэт жин нэмж эхэлжээ.

 

Тэрбээр тавхан жилийн хугацаанд 224 кг болтлоо таргалсан байна. Таргалалтаас болж тэрбээр нийгмээс тусгаарлагдаж, улмаар сургуулиасаа хүртэл завсарджээ.

 

“Миний үеийнхэн болзоонд явах эсвэл сагсан бөмбөг тоглодог байсан. Харин би улаан буйдан дээрээ суугаад пицца болон кола уудаг байлаа. Надад энэ бүхэн гайхалтай санагддаг байсан. Жин минь надад тийм ч их дараа болдоггүй байсан. Заримдаа өөрийнхөө үеийн залуусаас ичдэг л байлаа. Гэхдээ “Турж чадахгүй гэх бодол” намайг бүрэн эзэмдээд байсан” хэмээн ярьжээ.

 

 

Тесс 20 насныхаа төрсөн өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ гэрэл зургаа авахуулсан аж. Танигдахын аргагүй болтлоо таргалсан өөрийгөө харсан Тесс өөртөө итгэж чадахгүй ухаан алдаж унаснаар энэхүү өөрчлөлтийн түүх эхэлж буй.

 

Тэрбээр эмнэлэгт сэрсэн бөгөөд “Би энэ гэж үү ээж ээ” хэмээх өгүүлбэрийг амандаа чанга чангаар хэлж байжээ.

 

Эмнэлэгээс гарсан эхний өдөр тэрбээр өдөржингөө толины өмнө суусан гэнэ.

 

 

Тесс 18 сарын дотор 157 кг хассан бөгөөд энэ талаар “Би толины өмнө суугаад өөрийгөө үзэн ядсан. 80 настай эмээгээсээ хөгшин харагдаж буй өөрийгөө үзэн ядсан”  гэв.

 

Тэрбээр эхний ээлжинд маш сайн үйлчилгээтэй гэдэс цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэсэн байна. “Би эхний гурван өдөр угаалгын өрөөнөөс салаагүй. Миний гэдсэнд хэдэн мянган кг өтгөн хадгалагдаж байсныг тэр үед л мэдсэн” хэмээн ярьжээ.

 

 

Дараа нь тэрбээр найзуудаасаа дэмжлэг хүсч, тэдний нууц болох жингээ хэрхэн барьдаг талаар сонссон. “Энэ бол их сайн зөвлөгөө. Үлгэр жишээ авах хүн хажууд чинь байвал чи илүүдэл жингийнхээ 20 хувийг хассан л гэсэн үг. Учир нь тэдний зөвлөгөө чамд гарц бий болгоно” хэмээн Тесс хэлжээ.

 

Найзууд минь бүгдээрээ хоолоо сойх, махны оронд жимс өргөнөөр хэрэглэхийг уриалсан. Тесс “Би маш бага хэмжээгээр мах болон гурилан бүтээгдэхүүн идсэн. Жингээ хасахаасаа өмнө өлбөрч үхэх нь дээ хэмээн бодсон. Гэхдээ  би үхээгүй” гэв.

 

 

“Гэдсээ сайн цэвэрлээд, хоолоо 7 хоног сойсоны дараа би фитнес клубт очсон. Багш эхний гурван долоо хоног дасгал хийлгэхгүйгээр зүгээр л гүйлгээд л байсан. Би тамирдсан. Гүйсний хүчинд би 21 хоногийн дотор 19 кг хассан. Дараагийн гурван долоо хоногт 6-7 кг туухай өргөж, унжсан махаа булчин болгосон. Эдгээр дасгал ч надад өгөөжөө сайн өгсөн” хэмээн Тесс хуучлав.

 

Тэрбээр өдөрт 3 цагийг фитнес клубт, нэг цагийг бүжгийн зааланд, нэг цагийг усан бассейнд өнгөрүүлдэг байжээ.

 

 

Ус арьсыг зөөлрүүлж, жигд тураадаг. Харин бүжиг таны биеийг уян хатан болгоно. Фитнес бол түргэн хугацаанд жингээ хасахад тань туслах шилдэг багш.

 

157 кг хассаны дараа Тессийн арьс унжжээ. Тэрбээр арьсаа хэвийн болгохын тулд арьсаа татуулах хагалгаа хийлгүүлсэн байна.

 

 

Хичээл зүтгэлийн хүчинд Тесс өдгөө 67 кг болсон байна. Тесс “Таргалсан нь миний буруу л даа. Гэхдээ би хичээл зүтгэлээрээ нуруун дахь бүх ачаагаа авч хаясан. Жин хасаад би хамгийн эхэнд улаан өнгийн бикини өмсөөд далайн эрэг явсан. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй” хэмээн инстаграмдаа бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин